Nov 18, 2024
Баруун талын шагай мулт
10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өмсөөд очлоо. Тэгээд идэж уугаад жаал бүжиглээд, сүртэй хөдлөсөн юм бол байхгүй мөртлөө баруун талын шагайгаа мулталчихлаа. Тухайн үед ёонк гээд л явчихлаа, өвдөж байнаа, харсан найзууд цаашаа ахиад хөдөл хөдөл гэнэ хөдөллөө. Тэгээд гэртээ ирээд гуталаа тайлах гэсэн шагай овоо хавджээ, бараг л арай гэж гуталаа тайллаа. Ингээд хоёр дох удаагаа энэ муу шагайгаа мулталчихаа. Анх залуу байхдаа гал халуун 18 настайдаа хахах сүртэй тэ, энэ шагайгаа сагс тоглож байхдаа үсэрээд доошоо буухдаа мулт гишгээд гэртээ найзуудаараа өргүүлээд харьж билээ. Аав ээж хоёр загнаад л хэн чамайг сагс тогло гэсэн юм гээд л... Одоо хөлгүй боллоо гээд айн, тэр үед бүр бүтэн сар хэвтсэн, энэ удаа харин гайгүй.
Маргааш нь Босниа явах бсан учир жаал өөртөө уур хүрлээ, гээд яахав өглөө босоод гишгэх гэсэн болдоггүй ээ. Догонцоод доголоод л найзуудын буусан буудал дээр ирлээ, нөгөөдүүл намайг харчихаад үүеээ үүеээ гэнээ хахах Тэгсэн Хэлга бас 7 хоногийн өмнө, шатан дээрээ хальтираад 2 хавиргаа хугалчихаж, бүр яг таарч байдаг шүү.
За тэгээд л явган аялал хийдэг таягаа ашгүй олж аваад нөгөөдөхөө түшчихсэн айн, буудал дотор пилтан шал дээр гэрийнхээ тавчиктай алхахаар таг2 гэж дуугараад од айн хахах. Високогын нарны пирамид дээр гарсангүй эгц өөдөө өгсдөг тул доор машин дотроо сууж байлаа, сарны пирамид дээр хамт алхаж байгаад буцья гэж бодсон ч гэсэн алхсаар байгаад хамгийн дээр нь гарчихлаа, Албэртээр доороосоо түлхүүлээд 3 хөллөж байгаад мацсоон мацсан хахах Элэглэсэн ч юм болсон шүү, тэгээд буухад бүүр хэцүү гээд тойрч буухаар болоод тойрч алхаад 11км алхчихдаг юм даа. Босниагийн дараа нь оливийн ургац хураалтанд явах байсан, хүмүүсийг хурааж байхад би хажууд нь хөлөө өргөөд суугаад байлтай биш гээд больсон. За тэгээд одооноос бараг доголохгүй алхаж байна, тэгэхдээ хамаагүй хөдөлгөж болохгүй. Амьдрал нэг иймэрхүү, завгүй байнаа, ингэж явсаар 2024 дууслаа. Бүгдэд ажил хөдөлмөрт амжилт!
Oct 10, 2024
Сэтгүүл бэлгэнд авлаа
За шал танихгүй урьд нь уулзаж байгаагүй эмэгтэйгээс өөрийнхөө дуртай сэтгүүлнүүдийг бэлэгэнд авлаа. Vogue 9€, Elle 8€, Myself 4.90€ Donna 5.20€ нийт 27,10€ гэж одоогоор унших дуртай сэтгүүлнүүд юм, сүүлийн үед бас үнэд орсон. Тэгээд албаар ард үнийг нь биччихлээ, жилийн дараа санах гээд. Силкэ-д баярлалаа гялайлаа талархлаа, өчигдөр оройжин найзын бэлэглэсэн chardonny-г хувааж уулаа, хууч хөөрлөө. Урьд өдөр нь нэг дэхь өдөр бас 2 удаа хоолонд орж, орой нь 4 эрэгтэй би бас ганцаараа эмэгтэй байж таарав. 2 пиво 1 чавганы дарс уугаад толгой өвдөж сэрээд ахиж уухгүй дээрээ тулчихсан бсан, хүн бэлэг өгөөд цагаан вино байна уу ууя гэхээр чинь зүгээр хараад сууж чадахгүй юм хахах. Тэгээд сэтгэл хөдлөөд хамт уучихсан, жаргах замд садаа мундахгүй юмоо нтр. Цагаан дарс уусан толгой өвдөхгүй байна, дан цагаан дарс ууя даа. Энэ кофе алкохол social media-аас гарах юмсан. Одоогийн байдлаар амжихгүй л байна даа. Муу хүн идсэнээ гэдэг шиг муугын муу нь уусанаа бичнэ гэж хахах
Иймэрхүү л амьдарч байна даа, гийгүүлсэн юм алга.
Sep 17, 2024
Намар
Энд жилийн намар арай л эрс тэс эхэллээ дээ. 33 хэмээс 2-3 хоногийн дотор 12 болж уналаа. Дээр нь 5 өдөр өдөр шөнөгүй бараг л тасралтгүй бороо оров, Дунай мөрний ай сав, том жижиг голтой газарууд үерт автаж асар их хохирол амсаж байх шиг байна. Гео инженеринг гэдгийг утга ёсоор нь харуулж байна даа.
За би ч өөрөө өөрийгөө ялан дийлэх их ажилдаа орсон хахах, өглөөдөө овоо сунгалтын дасгалаа хийгээд байсан бороо орж гэнэт хүйтрээд хийсэнгүй. Өнөө өглөөнөөс овоо эхлэж хийлээ, овоо утасаа ухахгүй ном уншиж байгаа.
Өвлийн хувцасаа гаргаж бэлдэнэ, зуны хувцасаа угааж индүүдэж далд хийнэ.
Энэ удаа ойрын хэдэн жил өмсөөгүй хувцаснуудаа зоригтой ялгаж салгаж, яг жинхэнэ өмсөх биед эвтэйхэн хувцаснуудаа авч үлдэнэ, бусдыг нь бэлэглэнэ. Нодлин эдийд би Hessnatur гэж био дэлгүүрээс гэрт өмсдөг 4 ширхэг өмд авсан юм, өмсөж амжаагүй, жаахан урт юм оёдолчин дээр очиж богиносгоно доо. Гэрт өмсдөг зузаан ноосон оймс, шинэ дотуур хувцас хэрэгтэй байна, зузаан хилэн өмд ч авчихмаар юм шиг. Би өвөл урт дотуур ноолууран өмд өмсчихдөг юм хахах.
Бүдүүн харагдах марагдах чухал биш, дулаан явбал мянган лан.
Би ноолуур их өмсдөг юм, германд бас нэг ийм үг байдаг юм, Einmal Kaschmir, immer Kaschmir гэж, ноолуурыг нэг өмсөөд л дан ноолуур өмсдөг болдог гэсэн утгатай. Ноолуурын сайн талыг бол хэлээд барахгүй хөнгөн, зөөлөн дулаан барина, халуунд хөлс баас гоожуулахгүй. Нэг сул тал нь амархан нэмгэрч цоорно, ялангуяа энэ тохой бүүр амархан юм, дээр нь энэ муу хэдэн эрвээхэй сайн чанарын ноолуурыг андахгүй идэх юм хахах. Ямар сайндаа өвөл зунгүй хэдэн ноолуураа байнга хөлдөөгөөстэй хахах. Уржнан монгол явж нилээд хэдэн ноолууран цамц өмднүүдээ нөхүүлээд, засуулаад томсгоод ирсэн, ахиад л өвдөг тохой нь нимгэрчихлээ, дээр нь хорхойнд идүүлсэн, эндээ тэндээ нүхтэй нилээд хэдэн хувцас байна монгол явахдаа авч явж засуулна даа. За нэг иймэрхүү амьдарч байна. Юу юугүй борооших нь дээ гэдэг шиг, энэ он чинь удахгүй дуусах нь дээ. Бүгдэд нь амжилт! Энэ Саруул ухаан монголд жаргажээ, бичлэгнүүд чинь гоё байгаа шүү, бичээд байгаарай!
Jul 30, 2024
Дуулж сурах
За манай гэрийнхэн хамаатан саданд дуулдаг хуурддаг хөгжимийн зэмсэг тоглодог хүн нэг ч байхгүй, аавын тал ч тэр ээжийн тал ч тэр. Эдий наслахдаа нэг их дуулах шаардлага ч гарсангүй, уул нь дуулж сурах гэж микрофон аваад дүүдээ өгчихсөн. Цэцэрлэгт байхдаа Өнчин цагаан ботго гэдэг дууг дуулаад, цэцэрлэгийн концертэнд орж байсанаа санаад байдаг юм. Өнчин цагаан ботго ээжийгээ санаад байн байн буйлнаа, бөөн бөөн тэширнээ билүү дээ иймэрхүү үгтэй. Ээж тэр үед намайг сайн дуулсан гээд магтаад байхыг санадаг.
Саяхан найзын төрсөн өдөр болоод нэг найз маш сайн дуулна, гитартай гитаргүй, бидэн дотроо од юм. Тэр дуулаад, халчихсан хэд хадуураад нэг нэгээрээ дуулах болсон, англи дуу муу дуулаад бна. Намайг монгол дуу дуул гэнэ. Уул нь ганц аялачихдаг дуу байдаг, ойрд дуулаагүй таг мартсан бна, бүүр орж ирдэггүй юу вэ.
Хүүхэн хүний хүслэн гэж дууг овоо эхлүүлээд өөрийнхөө хэмжээнд хагас дутуу дуулчихдаг юм, байдаггүй таг шүү. Яагаад очиж очиж энэ дууг дуулдаг болсоноо өөрөө ч сайн санахгүй юм.
Одоо жинхнээсээ дуулж сурна, дараагийн парти дээр боль гэтэл нь дуулнаа хахах.
Манай аав халчихаараа Цэрэг эрийн гэргийн дууг дуулдаг байсан юм. Сүүлд дуулахыг нь сонсоогүй юм байна.
Ээж дуулдаггүй.
Хурдын аав гэж дууг бас сурнаа. Дуулах бас эрүүл мэндэд асар сайн.
Дуулим хорвоог уяартал дуулнаа, дуулсан дуундаа би өөрөө уяраад гэдэг шиг хахах.
За нэг иймэрхүү л амьдарч байна даа.
Jul 23, 2024
Сүүлийн үеийн сонин сайхан
Нийт 6 ширхэг ном авчээ, 3 нь мөнгө санхүүгийн тухай, 3 нь эрүүл мэнд. Ер нь миний номнуудын ихэнх нь эрүүл мэндийн тухай юм. Эхнээс нь уншаад эхэллээ. Зугаалж зугаалж яваад ирэхээр буцаад өдрийн дэглэм рүү орох гэж бас л ахиад шинээр эхэлж байгаа юм шиг болох юм. Өглөөний дасгалаа хийгээд эхэлсэн бие хаа гэж мод цаашаа болсон байх юм, сунгалтын дасгал хийхээр нуруу тасрах нь ээ. За ингээд бага багаар ахина даа, ном уншдаг дадал бол бүүр хэцүү, байсгээд утасаа ухчих гээд болохгүй юм хахах. Өөрөө өөртэйгээ тэмцэж байтал нэг өдөр амьдрал дуусах байх шүү хайрхаан! Босниа Херцоговиниа-д (бас л урт нэртэй улс юмаа) очоод тумиан, гозмарин, еиколоптус, прополис дээр нь нэмээд сарнайн амин тос.Сарнайн тосоо бурууг нь авчихаж, арома тос авчихсан бна, жаал харамслаа. Удахгүй ахиж очоод жинхэнийг нь авах юм шүү. Нэмээд паразитны эсрэг цай, шингэн бэлдмэл авлаа, бэлдмэлийг нь амсаад үзсэн чихэрлэг амттай байх юм. Ийм чихэрлэг амттай бэлдмэл анх удаа үзлээ.
Төрсөн өдөрөө даруухан тэмдэглэлээ, итали ресторанд өдрийн хоол идлээ, ажилийн уулзалттай бсан тул бас их ууж идэж болсонгүй, дараа жил ноё тэмдэглэнээ.
Хэдэн хувцасаа бас янзалж, угааж индүүдэж ялгаж байна, ноолууран цамцнуудаа овоо л арчилах юм, яаж ийж байгаад л нэг газар нь эрвээхэй идчих юм, уул нь байнга хөлдөөгөөстэй хахах. Энд тэнд нүх, тэрийг нь би энд оёох гэж элэглэчих юм хахах. Онгойж явахаар умайж яв гэдэг амьдралын зарчимтай учир ингээд л өөрөө оёсон болоод явж байна. Монгол явахдаа уул нь гоё засуулчихдаг юм, нэг явахаараа бүх цамц малгай ороолтоо авч явж засуулах болох нь дээ.
Удахгүй ажил гэрт зочин ирнэ гээд гэр ажилаа эмхэлж цэгцэлж байна, би заавал нэг хүн ирэхээр л гэнэт цэвэрч болох юмаа, сүүлдээ байнга зочинтой байвал бас зүгээр ч юм уу нтр.
За иймэрхүү, бусдад нь зуныг хөгжилтэй сайхан зугаалж өнгөрөөгээрэй вит Д сайн аваарай!
Jul 11, 2024
Зун
6 сар дуусаад шууд 7 сар гараад наадам болчихлоо шүү. За зугаалж зугаалж л ирлээ. Австри Ampfelwang->Грац>Лика->Далмациа->Бониа Хэрцоговиниа Високо Боснийн пирамид гэсэн маршрутаар энэ сард зугаалж2 ирлээ.
6 сарын 4 долоо хоногийн 3 долоо хоногт гэртээ байхгүй дан гадуур явсан бх юм.Сүүлдээ одоо хурдан ахиж ийш тийш явахгүй гээд сууж бна шүү хахах.
Лика-гаас эхэлдэг аялал бол дан эрчүүдийн аялал байлаа, энд тэндхийн агуй үзэж сонирхож, жаал уул хадаар хэслээ, дараагийнх нь далайн эрэг дээр амарлаа, завь хөлслөөд нэг өдөр дан далайд өнжсөн делфинүүд гарч ирж нүүрэн дээр бөөн бөөнөөрөө сэлээд л, үнэн сайхан мартагдашгүй үйл явдал боллоо. бид хэд бас аз хиймортой явлаа. Яг тэр үед бүтэн сартай өдрүүд таарсан учир загасчид загас барьдаггүй юм бна, дараа явахдаа өдөр судар харж явнаа.
Хамт явсан нэг маань пасспортоо гэртээ мартаад Босниа ороход заавал гадаад пасспорттой орох тул пасспортоо шуудангаар авах гэж бас нилээд юм болов.
Баахан хүнээс чиний толгой тархи хаана явдаг юм гэж асуулгаастай хахах.
Босниа Хэрцоговиниа гэж байгаль сайхантай, хүмүүс нь найрсаг зочломтгой, лал крист шашин нь зэрэгцэн оршдог улс юм, зарим охид хүүхнүүд асар богино шорт банзалтай, зарим толгойн алчуур урт банзалтай, эсрэг тэсрэг л юм, гэхдээ амар тайван аж төрдөг юм бна. Хоол сайтай, туркийн нөлөө их байдаг шиг бна, дээр нь хямдхан, мөнгөн тэмдэг нь марк. Дараа явахдаа нийслэл хот Сараевог нь очиж үзнээ, энэ удаа уул нь дайраад гарах боломжтой байсан ч цаг нар амжсангүй.
Тэнд алдартай боснийн пирамид байдаг юм бна, олон судлаач шинжээчид очоод хэмжиж болдог нэгжээр энергийг нь хэмжсэн бна. Бид дотор нь орж сууж 2 цаг гаран боллоо, энергийг нь мэдэрдэг юм бна, эрүүл мэндэд асар сайн хорт хавдар элдэв өвчтэй хүмүүс очдог юм бна бас.
Гэртээ ирээд баахан хувцас хунараа угааж цэгцэлж тавьлаа, бараг л нэг дор 3-4 машин угаалаа.
Манай энд жимс жимсгэнэ болж боловсороод ургацаа хураагаад сууж бна, эрт сортны лийр болчихсон, модноосоо унаад л бна, арониа болчихсон, бут дүүрэн нэг хэсгийг түүгээд хатааж бна, найзуудаасаа асуугаад авах хүн бна уу? гэсэн сонирхож байгаа хүн алга.
Дээр нь баахан supplemets, ном авчихсан нөгөөхөө нааш нь цааш нь хийх санаатай залхуураад л явна.
Одоогийн байдлаар зун иймэрхүү, уул нь төрсөн өдрөө сайхан далайн эрэг дээр гоё буудалд идэж уугаад нодлин шиг тэмдэглэе гэсэн энэ жил ёстой гэртээ л байя юүхэв.
Сайхан наадамлаарай ард түмээн!
May 26, 2024
Мюнхэн явчихаад ирлээ
Tegernsee->MŰnchen->Regensburg->Műnchen-> Bad Tőlz
Зиак сүүлийн үед амьдрал буцалж байдаг шүү, бурхаан. Уламжилалт 5 сараар дандаа Мюнхэн явдаг, явлаа энэ удаа Байэрн мужийн Тэгэрнсээ-д очиж 2 хонолоо, дажгүй гоё шинэ Marriott Autograph Caro& Selig гэдэг буудал юм. Саунатай пүүлтэй буудал юм. Tegernsee гэж нуурын хажууд яг ийм нэртэй пиво хийдэг, тэрийг нь уугаад олон жил болж байгаа ч очиж үзээгүй, очиж үзэх зорилгоо биелүүлэв. Пиво нь яг том савнаасаа шууд гоожоод шив шинээр нь ууж байгаа тул гоё байлаа, тэндхийн хоол харин муу юм билээ. Нуурыг тойроод мэдээж бөөн байшин, ордонгууд, германы мөнгөтэй гэсэн баячууд энд байшин авдаг. Дэлгүүр орчин тойрон их гоё, үнэтэй дэлгүүр үнэтэй буудлууд их байдаг.
Цаг агаар бороотой сэрүүхэн байлаа, Калтэнбрун гэж газар орж гоё байрэны галуу идлээ.
Тэндээс шууд Мюнхэн явж найзынд амьдарлаа, найз Regenburg явна гээд төлөвлөчихсөн бсан, дараагийн өдөр нь галт тэргээр явлаа, арай л хоцорчихсонгүй, мюнхэны төв вокцалыг хөндлөн гулд 1 дүгээр замаас 30 хүртэл хүмүүс сүлжээд л ойрын хэдэн жил гүйгээгүйрээ гүйлээ, замдаа амьсгаадаад л түр алхаж байгаад л гүйгээд байлаа, найз урд би араас нь найзын охин надтай харалдаа. Ёстой бичлэг хийсэн бол кино кино. Германы галт тэрэг цагтаа явдаггүйгээрээ сүүлийн үед алдартай болсон, тэгээд хоцроод бид хэд галт тэргэндээ сууж амжлаа хахах. Гэхдээ буцахдаа бүтэн цаг хоцорсон гэхээр энэ германы хөгжил хаашаа яваад байгаа юм.
Ингээд л овоо бичиж явсанаа хадгалаад орхиод өөр юм хийгээд явчихсан байх юм.
За ахиад нэмээд бичнээ, бүгдэд шинэ долоо хоногийн мэнд!
Mar 1, 2024
Энэ 2 сард их ажил амжуулав
Шинэ пасспорт авах гээд гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө, пасспортны зураг авахуулах гэж нилээд юм боллоо.
Эхний зураг гэж элэгийн юм гарчихаад, дараагийнх дээр нь арай гайгүй гарлаа. Дараагийн 10 жил барьж явах бичиг баримтан дээрээ арай гайгүй зурагтай байвал,надад хүртэл аятайхан юм даа, тэрнээс байнга хил гааль дээр шалгуулна.Пасспротоо өгөх гэж явахдаа яаж зүгээр байхав гоё газар орж хоол идлээ, гоё хямдасан гутал авчихлаа хахах.
Эхнэр нөхөр 2 найзын төрсөн өдөр боллоо, нөхрийнх төрсөн өдөрт нь хамт байхдаа авсан зураг видеонуудаа нийлүүлээд хөгжим тавиад reel маягын юм хийгээд явуулсан, их баярлаж байна, намайг яасан их авсан юм гэнэ хахах хөөрхөн болохоор чинь л гэлээ, утасны зурагнууд байсан бол бүүр их зураг байх байлаа гэж хэллээ.
Дараа нь эхнэрт нь бас яг адилхандуу видео хийлээ, бүгд л намайг магтаад сүрхий байна, ер нь бол гоё санаа байна лээ шүү, гэхдээ надаас гарсан санаа шүү, уул нь зургийн ном бүүр гоё л доо, даанч зав гарахгүй явсаар бгаад цаг нь тулчих юм.
Найзуудтайгаа Валинтин тэмдэглэж ууж идэж дуулж бүжиглэлээ.
Марияа Раймунд 2 урьдчилж хэлэлгүй ирлээ, уул нь германд тийм юм байдаггүй юм, өө бид танайд ойрхон ирчихсэн байгаа шүү гээд утасдаж бна, тэр өдөр нь гадуур өөр том хотод явж бсан, орой нь бас гарч оройн хоол идлээ, оройтлоо.
Маргааш нь төлөвлөөгүй өглөөний цай бэлдлээ. Нэг юм давхцахаараа бүүр нэгмөсөн бүх юм нэг дор болох юмаа нээрээ.
Нэг хөдөлсөн чулуу 3 жил байраа олдоггүй нтр гээд л нэг яриа байдаг билүү хахах, тэрэн шиг л би ёстой нүүж байнаа, энэ удаа ажил нүүгээд амьдрал дээрдээд, одоо байгаа барилгынхаа дээд давхарт орж байна. Гоё саруулхан шинэ өрөө, шинэ барилга бас гоё юмоо, том цонхтой, бүх юм нь шинэ, шкаф бичгийн ширээ сандал бүх юм цаанаасаа бэлэн. Энэ тал нь үдээс хойш нар тусдаггүй тал тул үдээс хойш нар тусаад залхуу хүргээд байхгүй амар идэвхтэй байж болохоор, сул нь тал нь байнга машин орж гарах газрыг хараастай, хэн ирж орж гарахыг бол камер шиг бичмээр ил юм. Дээр нь тусдаа хувийн өрөөтэй, унтаж дасгал хийж болно, гоё кофены машин авч тавина.
Граж дүүрэн үлдээсэн хог новшоо хүнээр бас авчируулсан, буулгаж ялгаж салгана гээд ажил байна. Тэнд грашанд тэгэхдээ тавилга элдэв янзын юм үлдсэн гэхээр бас нүүж бол дуусаагүй л байна.
Аль дээр эхэлсэн байсан номоо уншиж дуусгалаа.
Hessnatur био хувцасны дэлгүүрээс аль нодлингийн 9 сард хувцас аваад буцаагаад тэрний мөнгийг авах бсан юм, нааш цааш емайл бичиж утсаар ярьсаар байж арай гэж муу 60€-гоо олж авлаа.
Vollmond болоход хальт детокс хийлээ.
Гэртээ бас өөрчилөлт шинэчлэлт хийх гээд барилгын ажил эхэлчихлээ, барилгын материалаа гэрийн гадаа овоолчихсон, нэг дор зэрэгцэхээрээ бүх юм нэг дор болдог хорвоо юмаа. Яасан ч эрт ирдэг ажилчид вэ, өглөө 7:30-д босоогүй бхад шахуу хүрээд ирэх юм.
Энд хавар болоод цэцэг навч мод цэцэглээд, жимсний моднуудыг цэцэглэхээс өмнө тайрч янзалдаг, тэр ажил бас эхэлчихлээ, blueberry буюу нэрсний хэдэн бутаа нүүлгэж сэлгээд яг гэрийн ойролцоо авчираад суулгачихлаа.
Амьдрал буцалж байна шүү. Бүгдэд амжилт хүсье!
Feb 9, 2024
2 сар
За энэ сар жил өдөр хоног ч урсаж байдаг хорвоо юмаа. Ингээд юу юугүй нэг сар дууслаа, аягүй бол ахиад нэг бичлэг хийх гээд орж ирэхэд 2024 он дуусах бий вий. 10 жилийн өмнө авсан гадаад пасспорт дуусч байна, саяхан л юм шиг санагдах юм, 10 жил өнгөрчихжээ. Миний нүүр царай арьс яасан ч гоё байсан юм, тэр үедээ бас өөрийгөө голоод л ингэвэл гоё тэгвэл гоё гээд л бодоод явсан даа, одоо нүүр царайгаа хараад бас л голж байна, 10 жилийн дараа одооны нүүр царайгаа харвал хүүх би гоё залуухан байжээ гэж бодох байх даа. Сүүлдээ одоо энэ царайнаас бол дээрдэхгүй дордоно л гэж бод гэж өөртөө хэлдэг боллоо хахах. Үсчинд ороод үсээрээ сайхан тоглуулчихлаа, эмзэг дэлбээнүүд бол шүүх цагдаа дээрээ тулахгүй юу, би тайван тулдаа ургачихна даа гээд сууж байна. Нодлин бас ингээд 4 сард шаазгайны сүүл шиг болгоод тоглуулчихсан. Одоо болохгүй бол өөрөө өөрийнхөө үсийг засна, эсвэл монгол явж засуулнаа. 1 сард хуурай нэг сар гэж мэгээд мотто явсан найз нөхдүүдэд мэдэж байгаа юм алгаа, хагас бүтэн болгонд ууж идэх хөтөлбөртэй байлаа. АйПадан дээрээ ном уншиж байгаа, яг цаас ном мэдэрч уншаад сурчихсан хүнд бас л хэцүү л юм, нэг дутаад байгаа мэдрэмж төрөөд байдаг юм байна, хэвлэсэн байсан бол гоё байлаа.
Дээр нь нэг сараас эхлээд хорват хэл сурч байна, би ч бас олон хэлийг сэглэж хаясан хүн дээ. За япон хэл 2 жил үзсэн, бүүр германд ирээд ахиад япон дараа нь хятад хэл герман багшаар заалгаж үзсэн байдаг юм. Испани хэл 5-6 жил ардын сургууль буюу Volkshochschule-д үзсэн, испаниар бол овоо ойлгоод байдаг.
За Хорват хэл амаргүй хорвоо юм бишүү та минь ээ, германаас их дүрэмтэй юм байна, орос хэлтэй их төстэй юм, 10 жилд орос хэл үзсэн бол энд хамт сууж байгаа германчуудынхаа дэргэд од болохгүй юу хахах. Үзээгүй дан англи хэл үзсэн болохоор явахгүй байнаа, гэхдээ герман хэл овоо сурсан учир багшийн тайлбарыг ойлгоод байх юм.
За нэг иймэрхүү л өдөр хоногийг өнгөрөөж байна даа.
Манай курсд явж байгаа зарим гарууд үнэн идэвхгүй юмаа, цээж бичиг бичүүлсэн чинь баруун зүүн талд суудаг 2 гар нас нилээд явчихсан бас л яаж бичсэн гээд л над руу хараастай хахах
Цагаан сар болоод монголд гоё байнаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй ард түмээн!
Jan 11, 2024
2024 bullet journal
Шинэ он гарчихлаа, төлөвлөгөө зорилго хийж бүтээх ажил гээд хүн бүхэн гаргаад л сүрхий байгаа байх би ч бас адил.
Энэ жил санхүү мөнгө хөрөнгө оруулалт cанхүүгийн эрх чөлөө гэдэг сэдэвтэй хахах. Лагуу лаг. Яг Саруул ухаан шиг сурах санаатай, гэхдээ ном уншаагүй youtube үзээд явж байна одоогийн байдлаар. Их мөнгөтэй болж, баяжна, хөрөнгө оруулна, хувьцааны курст сууна. За би энэ Bullet Journal-ыг хэрэглээд овоо хэдэн жил болж байна, ном нь угаасаа байдаг юм, энэ жилийнхээ өнгийг ногооноор сонгосон. 2023 оны цайвар ягаан буюу лаванда өнгөтэй бсан, сайхан жил болсон миний хувьд баярлалаа гялайлаа. Зорилгодоо жоохон ч гэж ахисан, одоо ахиад энэ жилдээ хичээнээ. Очиж үзээгүй улс орноор аялах төлөвлөгөө, байна, хийж үзээгүй юмнуудаа хийж үзмээр байна, хүсэл мөрөөдөл их юмоо хахах. Итал, Спайн, Ирланд, Туркийн нийслэл Истанбул, Өмнөд Африк ч явмаар байна, аялах улс их байна шүү.
За бүгдэ амжилт, юу санасан хүсэл чинь биелэх болтугай!
Jan 9, 2024
2024 он
2024 он гарчихлаа, 1 сарын 1нд өдөржин хэвтэж унтаж өнгөрүүллээ, өөрийгөө баахан зэмлэлээ, чадахгүй байж яасан уух дуртай юм гээд л. Ингээд ухаарал хайрласан өдөр боллоо нтр хахах. Алкохол ууж чадахаа больжээ одоо больё доо, эрс багасгая, уул нь нэг их уугаагүй юм, гэхдээ муухай толгой өвддөг болж. Найзуудтайгаа нийлж тэмдэглэлээ, хоол саладаа гэртээ хийж ирээд нэг дор идэж уугаад инээж хөгжилдөөд болоо. Би нийслэл салад бууз хийж авч очлоо. Найзынх гэртээ баартай, биллиардтай, пүүлтэй. Гурван нохойтой, нохойнууд нь салюутнаас айдаг учир бид бас буудуулаагүй ээ, гэхдээ бусад газар айлууд бол буудуулаад л бна лээ. Ажилдаа явсангүй амарлаа, зул сараар далайн эрэг явж амарлаа, гоё буудалд, гоё хоол идээд, сауна, усан сантай орой нь бүүр салса бүжигтэй байж таарлаа. Үнэн гоё байлаа, Пула гэж хотын колисссиум, Ровин гэж хот орж үзлээ. 2024 ондоо эрүүл саруул, аз жаргалтай байхыг хүсье дээ!
Subscribe to:
Posts (Atom)
Баруун талын шагай мулт
10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өм...
-
Өрсөлдөгч бага багаар ахиад байдаг би энд дандаа зугаалаад байдаг хахах. Энэ Саруул ухаан бүүр нэг ажилсаг хүн байх юмаа. Би яахав нэг уран ...
-
2024 он гарчихлаа, 1 сарын 1нд өдөржин хэвтэж унтаж өнгөрүүллээ, өөрийгөө баахан зэмлэлээ, чадахгүй байж яасан уух дуртай юм гээд л. Ингээд ...
-
Шинэ пасспорт авах гээд гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө, пасспортны зураг авахуулах гэж нилээд юм боллоо. Эхний зураг гэж элэгийн юм...