Mar 7, 2022
Үсээ будав
за анх удаа амьдралдаа үсээ өөрөө будаж үзэв, заримдаа залхуу хүний зан сайн талтай юм. Үсээрээ оролдож элдэв янзаар будаагүй өдий хүрсэн байна, үс цайраад 2017 оноос хойш будуулж эхэллээ. Химийн будагаар будуулахад тас хар болоод уул нь гоё ордог юм, даанч хоргүй байгалын будаг эрүүл мэндэд сайн тул болиод байгалын будгаар үсээ будуулдаг юм уул нь.
Даанч байгалын үсчин маань будаад сүүлийн хэдэн удаа эхлээд ногоон дараа нь улаан болоод өнгө нь хар болохгүй заавал 2 удаа буддаг боллоо. Тэгэхээр нь өөрөө будаг авч будаж үзлээ, цагаан үсийг эхлээд өнгө оруулагч гэдэгээр нь бэлдэж байгаад дараа нь жинхэнэ будгаар буддаг юм байна. Зааврын дагуу будлаа, цагаан үснүүд маань овоо бүдгэрлээ, бас тас хар гоё болсонгүй гэхдээ яахав арай дээр боллоо. Зүгээр суухаар зүлгэж л сууна нтр хахах.
5-10 жилийн дараа будалтгүй бүгдээрээ цайчихвал амар юм, будах гэж бөөн ажил болохгүй.
Бүгдэд шинэ долоо хоногын мэнд!
Subscribe to:
Post Comments (Atom)
Sting Konzert in Pula Arena
За Стинг концерт үзлээ, том эртний арена юм, асар халуун өдөр том том чулуунууд халчихсан хэдийгээр орой 8 цагт ч гэлээ халуун байлаа. Хамтл...
-
Hier sind meine Outfits in November, Ich mag Num 1. Welches gefällt euch am besten? Here are outfits in November, I like num 1. Whic...
-
Hi girls, I´m back from Mauritius, it is over now,14 days of eating, drinking, swimming, sleeping and lying on sunbed. It was lovely there, ...
-
Mein Outfit von gestern zum kleinen Restaurant. This is my outfit from yesterday, I went to small restaurant. Denim jacket-Uniqlo(ol...
Мини үс бас 2 шанаагаараа хэдэн цагаан үстэй болж байна. Одоохондоо мэдэгдэх юм алга, өөрөө л анзаараад. Нэг будаж (будуулж) үздэг юм бил үү. Гэхдээ яг л үснийхээ өнгөтэй ижил өнгөөр будмаар байдаг. Будаг орохгүй бол ялгараад унах нь ээ
ReplyDeleteБудах гэж яараад хэрэггүй ээ. Тэртээ тэргүй цайрах үсийг, минийх яг урд хэсгээрээ асар цайрсан учир будуулахгүй бол арайл болохгүй байна. Химийн будаг бол амар дороо орно, байгалын будаг л ийм ярвигтай байдаг юм.
Delete