Jan 28, 2022

Амин тос Дотера

За миний хувьд амин тосыг аль 2017 оноос хэрэглээд эхэлсэн тул овоо мэдээлэлтэй гэж өөрийгөө боддог тул энд тэндхийн уулзалтанд ордоггүй, дээр нь онлайн курс худалдаж авсан учираас сүүлийн үед сонирхоогүй юм. Харин найз бүсгүй би Дотерагаас тос авч байгаа гэхээр нь би ч бас тос авяа гээд өчигдөр тос танилцууулах уулзалтанд суулаа. Ер нь бол мэддэг л юмнуудыг ярьж байна, жаал толгой дохиж суулаа. Шинээр хоол хүнсэндээ тосноос хэрэглэдэг юм байна, нимбэг, жүрж орегано-оос ганц дуслыг хийхэд л хоолонд ууж байгаа усанд тосонд амт ороод явчих юм байна. Гэр ахуйн цэвэрлээгээний бодисоо өөрсдөө хийдэг хүмүүс бас хольчихвол гоё үнэртдэг л гэнэ. Би банны өрөөний шингэн цэвэрлэгчийг өөрөө хийж үзсэн заавал элдэв үнэр оруулах шаардлагагүй гэж боддог. Авах тоснууд: Weihrauch арц, Nelke лиш (ч гэдэг башир ч гэдэг гэнэ) Thymian ганга, Teebaum tea tree Жижиг шилнүүд байдаг юм байна, тосноосоо тасалж аваад хийдэг, ийш тийшээ аялалд явахад хэрэгтэй эд байна, захиалчихлаа. Амин тос арц нь асар үнэтэй юм байна, том шилтэй нь 70 гаран ёвро гэж байна. Гараар хийсэн саван ном бэлгэнд авлаа. За нэг иймэрхүү

Jan 27, 2022

Замд уудаг цай

Дээр үед энд тэнд Хонг Конг Бээжинд явж байхад хятад авгайнууд шилэн саванд цай хийгээд барьчихсан явахаар нь гайхдаг байлаа. Лай байгаадаа халуун наранд цай гартаа санжигнуулаад бариад явна гэж боддог байлаа. Хэдэн жилийн дараа одоо өөрөө ингээд литрийн шилэн саванд цай хийчихсэн ийш тийшээ аваад явна гэж төсөөлөөгүй явжээ. За яагаад замд явж байхад бар ресторанд цай захиалахаар дандаа элдэв хортой өнгө будаг үнэр оуулсан хямдхан дүрдэг цай халуун устай авчирч өгдөг, ус нь заримдаа бүв бүлээхэн ч байх шиг. Сая польшд бүүр цай захиалаад дэмий юм байна гэж бодов, аз болж өөрийнхөө цайтай явсан тулдаа найруулаад уув. Энэ цайнд 7 янзын эмийн ургамал орсон бөгөөд, их гашуун цай,гашуун амт элэг цөс гэдсэнд сайн тул би байнга ууж хэрэглэдэг юм.

Jan 25, 2022

Хариад идэх хоолнууд

элэг өөхтэй ил гал дээр шарж иднэ өрөм талх боорцгон дээр тавьж иднэ хонины толгой чанаж иднэ бууз хуушуур цуйван хонины мах чанаж иднэ ногоотой шөл гурилтай шөл битүү шөл хамгийн бага дүүгээрээ хийлгэж иднэ хонины гэдэс чанаж иднэ,үлдэгдэлээр гэдэсний бууз хийж иднэ нэрс түүж иднэ айраг, сүүтэй цай, шимийн архи ууна Улаанбаатарт идэх хоолнууд: гоё со хоол гоё хятад хоол Өмнө говьд: Ингэний хоормог ууана, алдартай хармаг жимсийг нь олж иднэ Өөр идчихээр юу байдаг билээ ч гэх шиг хахах Өлссөн мацаг барьж байгаа хүний бичлэг болой

Jan 24, 2022

Миний үс гоё

Миний үсийг магтсан атаархсан хүүхнүүд их байна, яасан их үстэй юм л гэнэ, ямар гоё урт юм л гэнэ. Чи юу ууж идээд байна л гэнэ. Өтгөн сайхан үстэй төрүүлсэн аав ээждээ баярлалаа гялайлаа. Манай аав залуудаа их өтгөн буржгар үстэй царайлаг байсан юм. Аавынхаа буржгар өтгөн үсийг авч төрж ашгүй, одоо 70 гарчихсан ч гэсэн үс нь өтгөн хэвээрээ. Ээж бас өтгөн шулуухан үстэй. Герман ихэнх хүүхнүүдийн үс нь гэж нярайн сэвлэг шиг л юм байдаг юм, зөөлхөн нарийхан тэгээд шингэн, хөгширөөд ирэхээрээ бүүр багасаад гэцүү гэцүү. Ямар сайндаа хуучин үсчин бүсгүй надаа энэ туг үсээ гээд барьчихаад надад бэлэглэчих гээд байдаг байсан юм зайлуул хахах Урт өтгөн үстэй байхын тулд олон угаадаггүй байх, элдэв химийн хольцтой шампунь хэрэглэдэггүй байх дээрээс нь шим тэжээлтэй хоол хүнс идэх ийм амархан.

Jan 19, 2022

2021 оны зорилго биелүүлэлт

1. Улирч өнгөрсөн жилдээ кронагийн ачаар мөнгөө хэмнэнэ гэсэн зорилгоо бүүр давуулан биелүүлэв. Хувцас бараг л авсангүй нэг хар өмд л авлаа, аргагүйн эрхэнд авлаа даа жин нэмсэн учир хахах Уул нь хар өмд 3 ширхэг бий. Алхахад өмсдөг гутал швейцарын хамгийн үнэтэй хот болох Зерматаас авлаа, бас л аргагүйн эрхэнд авлаа, яагаад гэвэл алхдаг гуталаа байрандаа мартаад сандаалтай зогсож байсан учираас. Уул нь за та нар алхаад би доор бар хэсээд сууж байя гэж хэлэх гэснээ болиод яагаад гэхээр найзууд анх удаа швейцарт ирээд Маттерхорн гэж алдартай уул руу нь алхах өдөр байсан тул, шинэ гутал оймстой нь 15мин дотор 195€ авсан. 2. Шинээр ном авахгүй гэсэн зорилгодоо бас хүрэв, мэргэжилтэй холбоотой нэг л ном авлаа.

Jan 17, 2022

Өнгөрсөн 7 хоног

Зиак юу болов, гэнэт хамаг юм давхцав Даваа гариг:Польшоос үдээс хойш гэртээ ирэв, ядраад толгой өвдөөд 2 цаг унтчихаад 18 цагт Даваа гаригийн орон даяр болж байгаа жагсаалд лаа барьж оролцоод дараа нь найзынд очиж 5 уулаа гэрийн эзэгтэй нарийнхан талх халуун вино буюу Glühwein хийчихээд жаахан уу уу гэхээр 2 аяга уучихлаа. Би бас Саруул ухаан шиг дэглэм барьж байгаа юм аминдаа хахах Мягмар:мацаг Лхагва: мацаг Пүрэв: мацаг бариад юу ч идээгүй байсан 18 цагт найзынд урилгатай намайг дэглэм барьж байгааг мэдэж байгаа болохоор саладыг л идлээ. Сүүл рүүгээ хажууд хүмүүс юм идэх үнэн ядаргаатай юмаа талх бяслаг хиам идсээн идсэн. Баасанд: найз хүүхэн бялуу хийгээд хүрээд ирэх юм хахах амсчихаад өөрийнхөө хувийг хөлдөөчихлөө. Тэгээд байж байсан 1 дэхэд уулзсан хос хоёр танайд очлоо ярих юм байна гэх юм, манайд ногооноос өөр юм байхгүй тул байгаа ногоо навчаараа салад хийгээд талхтай өглөө. Өөрөө саладаа л идлээ. Бямба: найзын төрсөн 11:30д эхэлнэ очихдоо за салад л иднэ гэсэн зорилготой очсон байхгүй ээ байхгүй сүүл рүүгээ торт бялуу руу нь дайраад будаа хахах Намайг хорлох гэсэн биш хаа сайгүй уулзалт урилга төрсөн өдрүүд. Ням: өглөө кофе уучихаад сууж байсан хөрш бас гартаа бялуу барьчихсан гарч ирэх юм хахах Бүтэн сайн болгон найзуудтайгаа уулзаж ойролцоогоор 7-8км алхдаг юм, алхаад нэг газар хоол иддэг юм. Тэнд бас миний дэглэмд таарах хоол байхгүй тул идэх хоолоо авч явсан. Жаргах замд садаа мундахгүй юмаа нтр хахах Шинэ долоо хоногийн мэнд

Jan 12, 2022

Германд крона

Зиак өчигдөр гэртээ ирлээ, германд крона террор гээч нь үргэлжилж байна доо. Вакцин хийлгээгүй хүмүүс зөвхөн хүнсний дэлгүүр өдөр тутмын хэрэглээний дэлгүүрт орж болно. Буудал ресторан усан сан, фитнес төв,музей, кино, концерт,үзвэр үйлчилгээ за бүүр хүүххэдтэй хүмүүсийн хүүхэд нь бас энд тэнд тоглох эрхгүй. 10 сараас хойш вак хийлгээгүй хүмүүс лок даун. Ажилдаа автобус нийтийн тээврээр явдагууд нь өдөр болгон тест өгөх ёстой. Хүүхдүүд бүүр цэцэрлэгийн хүүхэдүүд ч тест өгч байгаа гэсэн. Тэгтэл польшд юун крона юун,тест юун зай барих, юун маск юун вакцин юун бүүстер вэ л байх юм. Тийм л аюултай байсан бол польшууд сүйрчихгүй юу. Германд нээрээ яаж крона гэдэг жүжиг тавьж ард иргэдээрээ тоглож байгааг өдөр болгон харж суух юм. Даваа гариг болгон хот тосгонгүй хүмүүс засгийн газраа эсэргүүцэн алхаж байна, тоо нь байнга нэмэгдэж байгаа гэнэ. Аргагүй ч юм доо, 2дох тунгаа хийлгээд тэр 6 сар хэтэрсэн бол бас хурдан тесттэй байж2 ресторан дэлгүүрт орох эхртэй бүүстер хийлгэвэл тестгүй. Тэгээд л энэ дүрэм журам нь байнга өөрчлөгдөөстэй үнэн бүтэхгүй юмаа нээрээ. Одоогийн байдлаар германы хүн ам 82 сая гэхэд ойролцоогоор 25 сая хүн вакцин хийлгээгүй байгаа юм байна. 2022 оны з сараас эхлээд эрүүл мэндийн салбарт ажилладаг хүмүүсийг вакцин хийлгэх ёстой гэсэн хууль батлах гэж байгаа юм.

Jan 11, 2022

3 хоног

З хоног буудалд ганцаараа сайхан амарлаа. Саунад орж бүтэн өдөр ганцаараа хэвтэв, аз болж амин тоснуудаа аваад явсан тул ууршуулж байгаад л гүйэмөн сайхан байв. Унших номтой явсан боловч уншссангүй утасаа маажсаар байгаад таарав тэгэхдээ яахав зүгээр унших зав олдоно нтр хахах. Спорт хийдэг газартай гэж хараад биеийн тамирын хувцас авчирсан ч гэсэн зайлуул умгар өрөөнд ганц л төхөөрөмжтэй болохоор хийх хүсэл төрсөнгүй. Нэг өдөр нь бүтэн өдөржин захаар тэнээд өнгөрсөн.Өөртөө 2 гэрийн шаахай авсан нэг хурганы үсээр хийсэн асар гоё зөөлхөн дулаахан юм нөгөөдөх нь зун өмсөхөд хөл хөлрөхгүй жинхэнэ арьс. Монголд байхдаа ийм гэрийн шаахайтай байсан польшоос ирдэг байж. Үнийн хувьд их хямд германтай харьцуулахад үстэй шаахайг 15 ёвро гээд зуных нь 7 ёвро гэхээр ярьж байгаад нийлээд 20-оор авлаа. Бас шубан хантааз авчихаа шахав гоё саарал өнгөтэй хиймэл үс арьс гэсэн. За нэг иймэрхүү л байлаа даа.

Jan 9, 2022

Польш улс

Анх удаа энэ улсад ирж байна германы хилийн залгаа жижиг хот Слубише гэдэг хот. Энд нэг зах байдаг гэхээр нь өнөөдөр тийшээ алхаж очиж үзлээ, манайхаар Наран Туул л юм байна. Байхгүй юм алга үсчин гуанз шивээс хийдэг газар чиг л байна. Урьд ирж байгаагүй тул сонин сайхан байнаа. Хоол ихэнхдээ өөрсдөө хийдэг амттай юм, порц их юм. Гуляш банш эхний өдөр идлээ, баншны махыг арай өөрөөр хийдэг юм байна, амт нь бол гоё юм.

Jan 6, 2022

2022 он

Бүгдэд шинэ оны мэнд! За ингээд 2022 он гарчихлаа. Овоо л эрч хүчтэй орж байна. Энэ чигээрээ дуусгах юм шүү. хахах 2021 онд кронагаас болоод гадагшаа аялах бараг л боломжгүй тул зун зөвхөн Швейцар найзуудтайгаа явж амарлаа. Герман дотроо Бавариа мужын Райт ам Винкэл гэдэг газар очиж алхлаа. Одоо ингээд байнга бичье гэж бодож байна. Зул сар гээд овоо бичлэг бичсэн чинь зураг оруулах их сонин болчихжээ.

Баруун талын шагай мулт

10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өм...