Oct 2, 2022

Гэртээ очиж 2 сар болов

Энэ жилийн хамгийн чухал зорилго бол монголд очиж 2 сар болж аав ээж ах дүү хамаатан садантайгаа цагийг сайхан тайван өнгөрөөх байлаа. Тэрийгээ 100% биелүүллээ, сэтгэл санаа их өндөр баяр талархалаар дүүрэн байна. Сүүлийн кронатай 2 жил эцэг эхтэйгээ амьд уулзаж чадахгүй бол яанаа гэсэн айдас байнга л байлаа, энд заримын маань ээж аав нь өнгөрөхөд хил гааль хаалттай оршуулганд явж чадаагүй, салах ёс хийж амжаагүй нилээд хэдэн хүн байсан учир бас санаа зовж байлаа. Манай гэрийнхэн бүгд эв эрүүл, бүгд сайн сайхан сууцгааж байна лээ. Би очиж баахан эрхлэв, жаргав, идэж унтав, буян байнаа байна. Энэ насандаа жаахан нэмээд буян хийчих юмсан. Би ихэнхдээ фэйсбүүкээс мэдээлэл авдаг учир дан буруу хар мэдээлэлтэй бүх л юм миараад монголд дуусаж байна гээд хямараад байсан үхсэн балууны чинь, харин ч цэцэглэж, амьдрал буцалаж байдаг шүү. За би ганцхан гэрийнхэнтэйгээ уулзаагүй өөр бусад хүмүүстэй уулзсан учир ийм сэтгэгдэл төрлөө. Амьдралдаа анх удаа эх орныхоо зүүн хязгаар Буйр нуур орж үзлээ, алдарт Мэнэнгийн талаар гөрөөстэй уралдаж давхиж үзлээ, за их л зугааллаа жаргалаа. Иднэ гэсэн бүх хоолнуудаа идэж бас нэг зорилгоо биелүүлэв хахах

Oct 1, 2022

Явж явж ирлээ би

Польш=>Хорват=>Герман=>Польш=>герман=>монгол=>герман=>Хорват=> гээд одоо овоо нэг юм гэртэн сууж байх юм. За энэ жил зугаалах даллага ихтэй жил юм, ээ базарваань. Дан зугаалсан байх юм, одооноос овоо суурьшинаа, 10 сарын 1 ч болчихлоо.

May 10, 2022

Хорт хавдар

Өнөөдөр миний урд кассны лангуун дээр бараагаа тавьсан залуухан бүсгүй, ажиглавал үсээ хуссан хөмсөгөө зурсан, FFP2 маск зүүгээд гартаа резинэн бээлий өмсчээ. Хараад хорт хавдар туссан бөгөөд химийн эмчилгээ хийлгэж байгааг нь тааж мэдлээ. За бараг л хөхний хорт хавдар биз гэж ч бас бодов, авсан барааг нь харвал Always ариун цэврийн хэрэглэлийн олон янзаар нь авчээ. Яагаад хорт хавдар туссан чинь тодорхой байнаа гээд хэлчихээ шахлаа. Гадуур зарагдаж байгаа ариун цэврийн хэрэглэлүүд бүгд үнэр элдэв төрлийн химийн бодис бүүр шавьж устгадаг хор glyphosat өндөр хэмжээнд агуулсан байдаг. Энэ нь хорт хавдар үүсгэдэг, хамгийн аюултай нь хүний биений салстанд хүрэхээрээ шууд цусны эргэлтэнд ордог, энэ хорыг идвэл бас арай гайгүй нэг хэсэг нь амны салстанд шууд орох боловч ядаж л ходоод нарийн гэдэс гэж байж цусны эргэлтэнд орно. Ариун цэврийн хэрэглэлүүд нь яг эмзэг эрхтэний салсан дээр хэдэн цагаар ч байдаг болохоор ийм аюултай. Мэдээж заавал Арьс салстанд түрхэж хэрэглэж байгаа бүхэн шууд цусны эргэлтэнд ордог учир гоо сайхны бүтээгдэхүүд асар сайн харж сонгох хэрэгтэй шүү охид бүсгүйчүүдээ. Хөлс гаргахаас хамгаалж сугандаа түрхдэг дио. Энэ бас асар аюултай хөнгөн цагааны найрлагатай хөхний хорт хавдар үүсгэдэг нь бараг батлагдсан, дэлгүүрүүдэд зарахаа больчихсон байх гэж бодсон, зарсаар л байна лээ. Хүн өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг бодохгүй бол эмч, эмийн том компаниуд өвчлөх тусам чинь баярлана шүү. За нэг иймэрхүү

May 6, 2022

Шинэ хөрш

за шинэ ч гэж дээ, урьд байсан хуучин байшинг нураагаад, газар дээр нь орчин үеийн тэгшхэн таазтай байшин барьсан юм. 2 жил шинэ байшин бариад амьдарч байгаа юм, нодлингын 11 сараас эхлээд цахилгаан хөрөөгөөр бетон хавтан хөрөөдөөд байдаг боллоо. Эхлээд за яахав залуу хүмүүс мөнгөө хэмнэх гээд өөрсдөө хөрөөдөж байна, дуугүй байлаа. Эхнэр нь манай эндээ л толгой баяны ач охин санхүүгийн тал дээр үнэн санаа зоволтгүй, ямар сайндаа л дажгүй сайхан байшинг худалдаж аваад, нураагаад, газар дээр нь шинийг барих вэ дээ. Тэгээд хөрөөдөхөөрөө дан Баасан Ням гаригын орой 6 цагаас эхэлж хөрөөднө. Ажилын өдрүүдэд бүүр орой 7оос эхэлнэ. Бүтэн сайнд энд ямарч чимээ гаргахгүй байх хуультай бүүр угаасан хувцасаа ч гадаа хатааж болохгүй. Германд дуу шуугиан гарвал шууд цагдаа дууддаг хөршүүд ч бий. Баасан гаригын нэг орой бас хөрөөдөөд эхэллээ шүү бүүр орой 8 өнгөрч байхад, зочны өрөөнд сууж байгаад подкаст сонсчихьё гэсэн бүүр чанга дээр тавьж сонслоо. Гэртээ ганцаараа байсан юм, орой болохоор тэвчээд өнгөрлөө. Маргааш Бямба гаригын орой 6 цагт ахиад эхэллээ. Шууд тэснэ2 гэхэд арай дэнднээ гээд хар хурдаараа гүйж гараад л очлоо, нөгөөх чинь чихэвч хйичихсэн тайван сайхан хөрөөдөж байна шүү. Es reicht! одоо хангалттай би таныг овоо харж тэслээ, залуу хүмүүс мөнгөө хэмнэх гээд өөрсдөө энэ ажилуудаа хйиж байгаа байх, гэхдээ нодлингын 11 сараас хойш хөрөөдлөө, хүн суудаг хороололд ийм хөрөө байнга ажиллуулах хориотой байх,өөр газраар хөрөөдүүлж болдоггүй юм уу? Эцсийн эцэст бид германд амьдарч байгаа биз дээ л гэлээ тэгсэн сулхандуу уучлаарай гэж байна. Тэрнээс хойш нам сайхан дуу шуугиангүй амьдарч байна, хүнд хэлэхгүй л бол өөрсдөө хөрш нартаа садаа болж байна гэж мэддэггүй юм шиг байгаа юм. Хелгад хэлсэн чинь надад бас тээртэй байсан гэхээр нь чи тэгээд хэлэхгүй яасан юм гэсэн чинь харин чи хэлсэн нь болж гэж байна. За эгэл амьдрал иймэрхүү. Бүгд хагас бүтэндээ сайхан амраарай!

May 5, 2022

5 сард бүжиглэж оров

Энэ жил манай энд крона байхгүй болсон тул хаа сайгүй элдэв үйл явдалууд зэрэгцэж байна. Tanzen in den Mai 4 сарын 30ны оройноос эхлээд идэж уугаад бүжиглэдэг энэ баяр их олон жилийн түүхтэй гэнэ. Хүйтэн улиралыг даван гарч урин дулаантай золгосоноо тэмдэглэдэг юм байна. Манай бүжгийн багш би 30нд бүжгийн курс өгнө ирэх үү гэхээр нь за л гэлээ. Энэ багш нь ардын бүжигээр мэргэшссэн, олон улсын бүжигнүүд байна, орос, украйн, грек, израйль ирланд гэх мэт. Энэ курст гурван ч удаа явчихлаа бичих зав гарсангүй. Гадаа бороотой хүйтэн малын хашааны саравчинд жаал цовхчлоо, дотроосоо халаад гоё байсан ч пальтогоо тайлаагүй ээ, ямар азаар ноолууран ороолттойгоо явсан юм. Би дотор гэж бодсон буруу байсан. За иймэрхүү өөрсдөө зохиосон арга хэмжээнд чадах чадахаараа хоол салад бэлдэж ирээрэй гэдэг, тэрний дагуу би хэдэн хуушуур хийлээ, дороо дууссан, манай багш 2ыг авчихсан үнэн гоё амттай байна гээд идэж сууна лээ нэг харсан.
Том камераар энэ зургийг хэдхэн жилийн өмнө авсан бол нилээд оролдож хөл мөл зоож байж авна даа, гэтэл гар утасаар хальт авахад ийм сайн гарч байна гэхээр хүн болгон гайгүй утастай л бол зураг сайн авч чадаж байгаа юм шүү гэх бодол төрлөө.

May 2, 2022

Amazon

би л уул нь амазон гэж дэлгүүрээс юм худалдаж авах цөөхөн байдаг юм, эндээс олдохгүй юмаа л авдаг ко. гарсанаас хойш эндхийн дэлгүүрийн эзэд яаж новширноос болоод дампуурвал дампуур хохь чинь гээд хааяадаа Амазоноос хэрэгтэй юмаа авдаг болсоон. Тэгсэн найзынд очоод хоол идэж байсан чинь найз Урсула чи амазоны хаягтай юу гэхээр байгаа гэсэн чинь 40€ эрхийн бичиг өгөөд, надад амазоны хаяг байхгүй чи ав гэнэ. Азны коля биз дээ, хэдэн өдрийн өмнө хагалсан цайныаа савыг шинээр авлаа, дээр нь ёога хийдэг 2 блок захиалаад төлбөр төлөхдөө гэнэт эрхийн бичигээ санаад нэгийг нь хэрэглээд 10€ багасгаж аваад баярлав. Баярлалаа найз Урсуладаа Бусдад нь шинэ долоо хоногийн мэнд хүргэев

Apr 29, 2022

Кимчи хийж үзэв

youtube ороод хараад хийж үзлээ, амархан юм байноо, чадахгүй байх гэж баахан цааргалсан. Шаардлагүй байсан байна, Саруул ухаанаа чи ч гэсэн чаднаа гээд мэндчилгээ дэвшүүлчихье хахах. Германы үндэсний хоолны нэг даршилсан байцаагаа бол өөрөө дараад нилээд олон жил болж байгаа сурчихсан. Монголд очоод гэрийнхэндээ дараад май ид гэсэн, ер нь л идэх хүн олдоогүй дээ. Сүүлийн үед бас сайн гээд яригдаад эхлэнгүүт хүмүүс дарж идэж байх шиг харагдана лээ. Энэ 2 дарсан байцаа хоёулаа их эрүүл мэндэд сайн шүү, нөгөө ашигтай бактери ихтэй, сауркраут нь вит ц ихтэй. За тэгээд эрүүл мэнд мандтугай! Байцаагаа дарж идэцгээе!

Apr 26, 2022

Дэлүүр хэсэв

Аль дээрээс би ээмэг хайгаад байсан юм, польшд бас хайгаад л дэлгүүр харвал ороод явсан юм, Jelenia Gora гэдэг хотод явж байгаад харин яг хайж явсан ээмэгээ оллоо, үнэ ч дажгүй юм шууд авлаа бөөн баяр. Энд германд хараагүй гоё цэцэг. Яг таарсан хүзүүний зүүлтийг нь аваагүй юм, авдаг байж уу ч гэж бодлоо хахах. Алт биш алтадсан гэж хэлсэн, тэр нь дээр дээ, ээмэг миний амархан хаягддаг эд байгаа юм. Хоёр ч алтан ээмэг хаясоон зайлуул.
дараагийн ээмэгийг Breslau хотод явж байхдаа авлаа, бас л жинхэнэ алт биш.
Ёог хийхдээ өмсөх хувцас хайж байсан хямдхан өсвөр нөсны охид ордог индетекс групын stradivarius авлаа.
кофе уудаг уудаг 2 аяга авлаа
архины аяганууд авлаа

Apr 18, 2022

Улаан өндөгний баяр 2022 Брунов Польш

Энд сургуулын амралт яг энэ баяртай давхцдаг тул сургуулын насны хүүхэдтэй айлууд энэ үеэр амралтанд их явдаг ба хаа сайгүй буудал амралтын газрууд том хотууд пиг болдог тул аль болохоор зайлсхийж өмнө юмуу хойно нь амардаг. Энэ жил улаан өндөгний баяраас өмнө польш явж амарлаа, энэ удаа Брунов Braunau гэж буудалд буулаа, дээр үеийн язгууртаны жижигэвтэр ордон юм даа. Хоол үйлчилгээ сайтай дажгүй буудал байв, нийтдээ 6 хоног польшд байлаа. Энэ буудалд 4 хоносон. Сауна бас жижигэвтэр усан сантай. Орсон өрөө их сайхан том цэлгэр, цэцэрлэг рүү харсан байрлалтай.

Apr 7, 2022

Oblaten

За энэ чех улсын нэг онцлог обладэн, монголоор жигнэмэг оросоор вафел л юм даа, нуль шоколад асар чихэрлэг, нялуун амттай асар нимгэн вафел. Чехээс өөр газар хараагүй болохоор зөвхөн чехд л байдаг байх. Явахаас өмнө чех явбал облад авчираарай гэхээр нь гайхаад юу юм гэсэн чинь очоод хараарай гээд байсан энэ юм билээ. Жижиг зуухан дээр ширхэгээр нь халаагаад өгөхөөр нь хүмүүс барьж байгаад л иддэг юм билээ. Найзуудадаа өгөх гэж нилээд хэдийг авсан, өгсөн нөгөө хэд баярлана лээ.

Apr 2, 2022

Concert Outfit

Нүүрээ будав, нөгөө хувцасаа өмсөв, ашгүй таарч байна ч гэх шиг. хахах таргаласан хүний зовлон. Ер нь хувцасыг томдуулж авбал зүгээр юм байна шүү зөвхөн өсөж яваа хүүхдэд ч биш. Энэ муу хиймэл савхин банзал минь авахад нилээд том шувтараад байдаг байсан юм, гэтэл одоо яг таарч байна даа. Хөмсөг уруул хоёртоо л жаахан будаг түрхлээ, фаундашн пудрь бол бүүр байхгүй, 2017 оноос хойш нүүрний будаг цөөхөн авсан, авбал био органик дэлгүүрээс л авна. Концерттэй өдөр зав гараагүй болохоор өглөөний цайнаас өөр юу ч идээгүй, тэгээд концертэн дээр жижиг хачиртай талх идээд дараа нь ресторанд оройн хоол бүүр 10 өнгөрч байхад захиаллаа. Би шницель огурцыны салад төмсний саладтай авьяа гэсэн чинь зөөгч охин манай порц их та барахгүй, төмсний салад хэрэггүй гэж байна. За гээд л больчихлоо, хоол ирлээ миний хувьд их биш жирийн порц, тэгээд зөөгч охинд хэлээд төмсний салад нэмж захиалав. хахах За чи намайг ямар их иддэгийг мэдэхгүй л байна даа гэж хэлэх гэснээ болив. PS:Миний блог зураг оруулахад үнэн төвөгтэй болчихжээ, дарааллыг өөрчилөж болохгүй, зурагнууд яг нийтлэхээр л ил гардаг. Түрүүний концертны бичлэг бүүр сэтгэгдэл хэсэг хасагдчихлаа, өөрчилөх гэж овоо үзлээ чаддаггүй ээ. За яахав ингээд л занималдаж байхаас. Мэддэг хүн байвал хэлж туслаарай!

Apr 1, 2022

Violenchello concert at Pupp

Сүүлийн 2 жил концерт үзээгүй, энд Пуппд морин хийлчийн концерттэй гэхээр нь бүүр хоногоо уртасган барин энэ концертыг үзэв. Гоё концертын танхимд чадамгай хамтлаг гоцлол хөгжимчин авяьаслаг залуу байна лээ. Үзсэний хэрэг гарсан шүү. Нилээд хэдэн видео бичлэг хийсэн энд тавьж болохгүй тул инста дээрээ тавьнаа харин энд зураг л хийхээс. Энэ концертын танхим үнэн гоё юм билээ, нэг буудал дотор буудлын заал гэхэд үнэн итгэмгүй.

Mar 31, 2022

Розигийн төрсөн өдөр

Өчигдөр Розигийн төрсөн өдөр тэгээд гэрт нь уригдсан тул цэцэг Орхиде чехээс авсан обладаа (дараагын бичлэгэн дээр тайлбарланаа)аваад очлоо, бусад найзууд, бэр нь ач охид нь бас байна. Жаал хууч хөөрлөө бүгд тахиатай айл юм байна, эр тахианы тухай баахан яриа сонслоо. Өдөрт хэдэн өндөг гардаг, эм тахиа 10 гаран өндөг дарчихсан байгаа гэнэ. Мэдээж Рози асар амттай 2 торт хийсэн байв, би ч сайн идлээ, З зүсэм торт,3 аяга кофе уучихлаа яахав Рози ямар олон төрсөн өдөр тэмдэглэх биш ч гэхшиг хахах. Би уул нь зөвхөн хагас бүтэн сайнд өглөө кофе уудаг юм, бусад үед уухгүйг хичээдэг. Явахад Рози торт авч явахуу гэж асууж байна, асуухаар асга гэж хахах мэдээж аваад л ирлээ, яаж зүгээр байх вэ. Саруул ухаан бид 2 л ер нь энэхүүхэндээ идсэн уусанаараа уралдаад байнаа хахах

Баруун талын шагай мулт

10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өм...