Oct 30, 2023

Ipad, Iphone

Зиак би з жилийн өмнө мөнгөө ёстой сайхан үрж Ipad pro 256GB, Iphone pro max 256GB нэг дор авч байжээ, тэр үед утас ойролцоогоор 1500€, пад 850€ байв. Утасаа усанд унагахаас өмнө падаа ер хэрэглэддэгүй, зөвхөн утасаараа интернэт ухдаг байсан ба, утасгүй болсоноос хойш падаа байнга хэрэглэлээ. Блогоо паднаас бичдэг юм, шинэ компютэр дээр крилл үсэг наагаагүй тул, байнга хэрэглээд ирэхээр чихэвч хэрэгтэй боллоо. Бас л з жилийн өмнө утасгүй под аваад дүү нартаа бэлэглэчихсэн, bluetooth хортой учир өөрөө хэрэглэдэгүй, дүү нарыг боль гээд хүчрэхгүйгээс хойш өөрийнхийгөө бусад хүмүүст өгч байхаар дүү нартаа өгсөн. Падандаа нэг удаа утастай чихэвч авна гээд нэг хэсэг гүйгээд таарах чихэвч олдохгүй байж бгаад,нодлин шуудангийн үүдэнд таарахаар чихэвч байхаар баярлаад авсан, гэртээ ирээд залгасан ажилдаггүй. Ингээд хэдэн сар явсаны дараа өчигдөр Apple store ороод гэнэт чихэвчээ санаад асуусан чинь байна, заримдаа нээрээ балайрах юмаа шууд өөрийнх нь дэлгүүр ороод авахын хооронд дэвэн дэлхий тэнээд л буруу чихэвч аваад л... Ингээд чихэвчтэй падтай би амар сайхандаа жаргах нь ээ, дуртай юмаа сонсоод үзээд, хажуудах хүмүүсдээ саад болохгүй. Амьдрал уул нь ийм амархан юм байгаан нтр хахах Падандаа гэр авлаа, бас л дамбайгаад хэрэглэхэд бас хэцүүдүү юмаа, унагаж хагалаж байхаар гэртэй нь дээр юмаа. Шинэ утас авна гээд урам зориг орчихсон яваа, одоогийн байдлаар хуучин айфонь 8 тайгаа утасаа асар бага ухаад асар бага зураг авч байгаа, савангийн хайрцаг гээд бас голоостой. Голсон юм голд Шилсэн юм шилд гэж монгол ардын зүйр үг орой руу орж байдаг даа. Өчигдөр өвлийн цагтаа шилжлээ, овоо сэрэхэд гэгээтэй байдаг болчихож, их л эрт харанхуй болж байна даа. Энэ жил ингээд дуусах шатандаа орж байдаг шүү, цаг хугацаа ч бас л хурдан байнаа, сүүлийн үед энэ амьдрал их хурдан өрнөж байна шүү хорвоо, нэг мэдэхэд 80 гарчихсан сууж байх вий. Бүгдэд шинэ долоо хоногийн мэнд! Өөртөө гоё шинэ утастай болох болтугай гээд ерөөе дөө хахах!

Oct 23, 2023

Summer outfit

Ер нь бол блогыг байнга бичмээр юм байна, утас эвдэрснээс хойш хэзээ хаана юу хийж явсанаа, юу өмссөнөө, ямар буудалд буусанаа асар хурдан мартдаг юм байна, 10 жилийн дараа бол юу ч санахгүй болтой дог шүү. Тийм учраас ийш тийшээ явсан зурагнуудаасаа байнга оруулж байя, нөхөж оруулнаа. Энэ Хорват улсын Шибэник гэдэг хотод очсон зураг байна. Шинэ долоо хоногийн мэндээ!

Oct 20, 2023

90 мин

За би бас амьдралдаа овоо хэдэн удаа массаж хийлгэж үзсэн хүн юм, тайланд массаж нилээд олон удаа, хятад, хамгийн сүүлд монголд бүүр Karlowy Vary-д мэргэжлийн эмчилгээний массаж хийдэг хүнээр массаж хийлгүүлсэн. Дундуур нь Physio германд нуруу өвддөг хүмүүст хийдэг. Саяхан найзууд массаж хийдэг хүүхэн ёстой сайн гээд байхаар нь очиж хийлгүүлж үзлээ, үзээгүйгээ үзэж, үхэр цамаа харайлаа гээд байхгүй юу хахах. За ёстой чанга хөгжимтэй тулдаа миний орилохыг сонсоогүй байх, хаана булчин чангарсан, хаана яаж дарахаа үнэн мэддэг мэргэжлийн хүн байна, тэгээд 90 мин ёстой нухуулуулаа даа. Hot stone хослож хийдэг юм байна, далны хооронд халуун чулуугаа хийгээд үрээд байдаг, зангирсан булчингуудыг тэгж сулладаг юм байна, дараа нь хэдэн булчингууд уян хатан гэж жигтэйхэн сайхан, зүүн талын мөр өвддөг байсан зүгээр болчихож. Баярлаж талархаж амьдарьёо. Дээр нь 90 мин гэхээр бүүр нэг сайхан жаргах юмаа нээрээ, халуун чулуу халуун гараар илүүлээд л необийтс хөгжимтэй ертөнцөөс ч бас нэг хэсэг тасрах юмаа. За нэг иймэрхүү

Oct 16, 2023

Шинэ долоо хоног

за ажилыг ч урамтай амжуулж байна шүү. Утасаа засуулах гээд өгчихсөн байсан, очиж авлаа, нэмэргүй засвар авахгүй зурагнуудыг чинь хүртэл сэргээж чадахгүй гэж байна. Ингээд будаа хайран зурагнууд минь ий ий. Нодлин монгол польш явсан гоё зурагнууд их байсан, хайран гэр бүлийнхний минь зурагнууд. Хувцас засдаг газар очиж шинэ авсан өмднүүдээ богиносгоно гэж явсаар байтал зун дуусаад сэрүү ороод энэ жилдээ өмсөхгүй болсон ч гэсэн янзлуулчихлаа. Хар цагаан Марлене Дийтрэх өмд авсан юм. Дээр нь сарлагын ноосон өмдны рензин бариад бсан сулруулаад гэдэсээр барьдаггүй болгочихлоо. Овоо хэдэн ноолуран цамцны тохой цоорсон тэрийгээ нөхүүлэх юм шүү. Онлайн банк утсан дээр байсан тул хэрэглэж чадахгүй, банк дээр очиж таблэт дээрээ суулгууллаа. Айпад-н дээрх зурагнуудаа бүгдийг янзаллаа, нэрлээд он оноор ялгачихлаа. За бүгдэд амжилт, шинэ долоо хоногоо үр бүтээлтэй өнгөрөөгээрэй!

Oct 9, 2023

Ажилсаг Аагий

За энэ хагас бүтэн сайнд ажилсаг Аагий болох шахлаа. Ipad-ныхаа зурагнуудыг янзаллаа, хэрэггүй зурагнууд, давхардаж орсон хэдэн мянган зураг байсан, Ибиза Намибяа-гийн зурагнуудаа ялгалаа салгалаа, 2019, 2020 оны зурагнууд гэхээр бас л олон жил болж байгаа юм. Хэрэглэдэггүй апп-ээ устгалаа. Кимчи сауркраут хийгээд дарчихлаа.
Өргөст хэмх дарах гээд бэлдээд давстай усанд сойгоод таьчихлаа. Гэрээ цэвэрлэлээ,хавар намрын хувцасаа, гуталнуудаа гаргаж бэлдлээ. Гэнэт сэрээд ажилсаг болчихдог юм заримдаа,даанч нэг их удахгүй юм доо зайлуул хахах, гэхдээ хичээнээ ингээд цаашаа гялалзаж байгаад шинэ он гарганаа. Өдөр бүр бага багаар амжуулаад байнаа. Одоо дасгал ёогоо хийнээ, ном уншина, бага утас ухна. Амжилт, шинэ долоо хоногийн мэнд!

Oct 7, 2023

10 сар

Зиак сонин сайхан сoжуу гажуу юу байна гээд л гэнэт ороод ирэхгүй юу? хахах За миний хувьд 9 сар асар их зугаалж идсэн уусан сар өнгөрлөө. Найзууд манайд ирж 7 хоноод, эндээс ахиад 7 хоног далайн эрэг дээр хамт 7 хонож идэж ууж ууланд алхаж сэлж наранд хэвтэж сноркэль болж байгаад гальт гэртээ ирж 5 хоночихоод ахиад найзуудтайгаа гэхдээ дан эрэгтэйчүүдтэй далай явлаа, куад мотоциклын ард сууж жижиг аралуудаар зугааллаа. Split, Trogir, Sibenik,Brac гээд зөндөө газар үзлээ. Оливийн тос, сарделэн, туна, prsut гахайн хиам, хар рисотто бүүр загасчингийн эхнэрээр хйилгэж идлээ. Хорват гэж улсын Адриатик сэа хэлээд байгаа юм шүү, би энд анх удаа энэ жил ирж үзэж байна, асар их олон км далайн эрэгтэй орон юм байна, за тэгээд л европын бараг л бүх ороноос ирж амардаг юм байна. Тэгээд далайн эрэг дээр салгалж явж байгаад утасаа усанд унагаад будаа. Уйлах инээх хоёр зэрэгцээд орилоод дуусаа, ашгүй найз доошоо орж 4-5 метрийн гүнээс гаргаж өглөө. Бүүр асаалттай бүх юм болж байна гээд баярлаад бсан хэдэн цагийн дараа нам. Тэгээд асдаггүй ээ, хайран зурагнууд минь, сүүлийн 3 жилийн амьдрал байсан юм. 24.000 зураг видеонууд. 10 сардаа бага идэж уугаад, ажил амьдралаа цэгцлээд2 явчихна гэсэн төлөвлөгөөтэй. За бүгдэд амжилт, би ч бас өөртөө амжилт хүсье!

Баруун талын шагай мулт

10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өм...