Dec 7, 2023
Австрид өвөл болж байна
Австрид явчихаад ирлээ, 580км явж ирлээ, ирэх замд яг л цаг агаарын мэдээний дагуу 95% хур тунадастай, эхлээд бороо дараа нь цас, нэг орохоороо уулархаг газар зовлонгүй орох юм даа. Холын замд явахад бороо орох хурдны зам дээр машин барихад асар их ядраадаг, урд машины усны цацалт дээр нь манан будан сайн юм харагдахгүй. Сүүлийн хэдэн км яг урд цас цэвэрлэдэг машин таараад давсаа цацаад явна лээ, тэрнээс жирийн суудалын машин их цасанд хий эргэнэ, замын хажуу руу орчихвол хэн татаж гаргах юм. Тэгээд захиалсан буудалдаа ирлээ жаал миадуу хуучирсан буудал юм, морь Reiterzentrum морь унуулдаг, морьтой хүмүүс морьтойгоо ирж амардаг буудал юм. Ер нь бол ийм буудал гэж би мэдэж бсан л даа даанч энд хуралтай учир энд хонож байгаа юм. Буудалдаа орчихоод шууд саунад суулаа, овоо дулаацлаа, буудалын ресторан орой ажиллахгүй тул гарч тосгонд байх итали ресторанд хоол идлээ, нөхөр бид 2 зөөгч бид 3 л оройжин байлаа, цас их орж байгаа учир хүмүүс гэрээсээ гараагүй байх. Гэхдээ л 5 дахын орой айн, арай л тосгон уу тээ. Хуралд орох хүмүүс асар их цас орсон учир замдаа саатаад хурал бас оройтож эхэлж байна. Тэгсэн бас өглөөний 4 цагт ииййн иййн дуу дуугараад гал команд дуудаж байна лээ, сая ахиад л эхэллээ, буудлын ресепшинээс асуусан чинь гал командыг ингэж дууддаг юмаа гэж, өдөр дараалж орж байгаа учир цас их хүнд тэгээд мод унаж зам хаадаг эсвэл машин замаас гарч шигдэх тийм үед энэ сирэнэ ажилладаг гэнэ.
Хүүхэд байхад ингээд л дуугарангуут аав ээж 2 иргэний хамгаалалт гээд л гараад гүйдэг байж билээ. Аав бүүр гоё чемодантай дотор нь боов элэгний нухаш байдаг бсан хахах хадуурч байдаг шүү.
Энд байн байн бас тог тасраад байнаа яджаахад, бүүр хүүхэд насны дурсамж сэдрээгээд байна хахах
За нэг иймэрхүү
Nov 19, 2023
Ханиад хүрэв
За ханиад хүрлээ, Мягмар гарагийн өглөө 4 цагт хамар битүүрч сэрээд л тэрнээс хойш өнөөдрийг хүртэл тэмцлээ нтр айн сүртэй юу. Ханиад гэдэг чинь бас тэгээд хөөрхөн хамаг ажил амьдрал самраад хаячих юм, ажил ихтэй 7 хоногийг хэлэх үү. Хагас сайнд өдөржин гэртээ хэвтэж сайхан амарлаа, сайхан ч нартай өдөр байлаа, ойр хавьд байгальд жаал алхлаа. Би ханиад хүрэхээрээ их онцлог ханиад хүрдэг хүн байгаа юм, нус нулимс хоёр зэрэг гоожно, нарны гэрэл, гэрэл харж чадахаа байдаг, харанхуй өрөөнд өдөржин хэвтмээр, тэгээд бүхэл бүтэн 2-3 өдөр халуун нулимс байнга гоожно гэдэг хүндрэлтэй л дээ, нүд хамарний ойролцоох арьс бол ойлгомжтой, хуурай тос түрхэхээр хорсоод л.
Тэгээд нэмээд ханиана, сүүлд бас хоолой нэмж өвддөг болсон, дуу хоолой бол баргил, Бонние Тайлер цаашаа, хоолой өвдөөгүй үедээ эршүү чанга дуутай л хүн л дээ би хахах.
Жоохон байхдаа хүмүүс хоолой нь өвдлөө гэхээр их гайхдаг байж билээ, хоолой яг яаж өвддөг юм бол гээд л бодоод бүүр ойлгодоггүй байсан, хоолой нь өвдсөн хичээлдээ ирэхгүй гээд л хэлэнгүүт л, атаархаад сууж байдаг байлаа, ингээд олон жилийн дараа хүссэн юм хүзүүгээр татна гэж одоо утгаар нь яс махан дээрээ мэдэрч ойлгож байна шүү хайрхаан! За яадаг ч байсан ханиадыг даваад гарлаа, байнга сайхан шөлтэй устай хоол идлээ, амин тос,ясны шөл, давстай ус, ginger-тэй ус, opc, kolloidales Silber уусан. Бүгдэд эрүүл байгаарай гэж ерөөе!
Nov 4, 2023
11сар
11 сарын 1 амралтын өдөр байлаа, тэр өдөр цаг агаар сайхан тул ажил дээр очсонгүй, сайхан гэртээ өнжлөө. Гадаа наранд жаал хэвтлээ, хөл нүцгэн зүлгэн дээр жаал алхлаа Earthing. Хэдэн хувцасаа эвхэж шкафандаа хийлээ,би нээрээ тураад жигтэйхэн хахах ганц гайхуулах юмтай. Таргалаад авсан өмднүүд томдож байна, бүүр шувтарч байдаг шүү. Багадсан өмднүүдээ грашны мухарт хийгээд энэ жилдээ гаргаж ирэхээргүй болгочихсон тул уул нь тураад нэмэргүй байнаа, одоо бас өвөл болж байхад ядаж л жаахан шатаах юмтай байвал нтр гээд бараг харамсах нь ээ хахах за тэр яахав. 10 сард ёстой үр бүтээлтэй сайн байлаа, өөрийгөө эндээ л магтахаас намайг магтах хүн байх биш, зунжин завгүй хойшлуулсан ажилаа амжуулчихлаа, алкохол харьцангуй бага буюу зөвхөн хагас бүтэнд уулаа. Ингээд бичсэн чинь ер нь их уудаг хүн шиг сонсогдож байна шүү.
Падандаа хяналт хийгээд хязгааргүй интернет ухдагаа болилоо.
Паразитны тухай онлайн конгресс 2 удаа Доктор Клингхардт сонслоо.
Куад зардаг газар очиж, Куад үзлээ.
Зуны хувцасаа угаагаад индүүдээд, ялгаад салгаад далд хийчихлээ.
Өвлийн хувцасаа гаргаж бэлдлээ.
Найз маань төрсөн өдрөө шал өөрөөр тэмдэглэж нэг оройг итали ресторанд инээж бүүр бэлэг авч тэмдэглэлээ. Энд төрсөн өдрийг урьдчилж тэмдэглэдэггүй бас төрсөн өдрийн мэндчилгээг ч урьдчилж хүргэдэггүй юм харин энэ удаад урьдчилж тэмдэглээд, зочид нь бэлэг аваад, рестораны төлбөрийг найз бүгдийг нь даагаад төгслөө. Би наргиа болгоод мэдсэн бол хамгийн үнэтэй хоолыг нь авдаг байж түй нтр хахах.
Ном уншссангүй, дасгал хөдөлгөөн хийсэнгүй, ийш тийшээ явсангүй.
11 сардаа хичээнээ, улам ажилсаг болноо, бүгдэд шинэ сарын мэнд!
Oct 30, 2023
Ipad, Iphone
Зиак би з жилийн өмнө мөнгөө ёстой сайхан үрж Ipad pro 256GB, Iphone pro max 256GB нэг дор авч байжээ, тэр үед утас ойролцоогоор 1500€, пад 850€ байв. Утасаа усанд унагахаас өмнө падаа ер хэрэглэддэгүй, зөвхөн утасаараа интернэт ухдаг байсан ба, утасгүй болсоноос хойш падаа байнга хэрэглэлээ. Блогоо паднаас бичдэг юм, шинэ компютэр дээр крилл үсэг наагаагүй тул, байнга хэрэглээд ирэхээр чихэвч хэрэгтэй боллоо. Бас л з жилийн өмнө утасгүй под аваад дүү нартаа бэлэглэчихсэн, bluetooth хортой учир өөрөө хэрэглэдэгүй, дүү нарыг боль гээд хүчрэхгүйгээс хойш өөрийнхийгөө бусад хүмүүст өгч байхаар дүү нартаа өгсөн. Падандаа нэг удаа утастай чихэвч авна гээд нэг хэсэг гүйгээд таарах чихэвч олдохгүй байж бгаад,нодлин шуудангийн үүдэнд таарахаар чихэвч байхаар баярлаад авсан, гэртээ ирээд залгасан ажилдаггүй. Ингээд хэдэн сар явсаны дараа өчигдөр Apple store ороод гэнэт чихэвчээ санаад асуусан чинь байна, заримдаа нээрээ балайрах юмаа шууд өөрийнх нь дэлгүүр ороод авахын хооронд дэвэн дэлхий тэнээд л буруу чихэвч аваад л... Ингээд чихэвчтэй падтай би амар сайхандаа жаргах нь ээ, дуртай юмаа сонсоод үзээд, хажуудах хүмүүсдээ саад болохгүй. Амьдрал уул нь ийм амархан юм байгаан нтр хахах
Падандаа гэр авлаа, бас л дамбайгаад хэрэглэхэд бас хэцүүдүү юмаа, унагаж хагалаж байхаар гэртэй нь дээр юмаа. Шинэ утас авна гээд урам зориг орчихсон яваа, одоогийн байдлаар хуучин айфонь 8 тайгаа утасаа асар бага ухаад асар бага зураг авч байгаа, савангийн хайрцаг гээд бас голоостой. Голсон юм голд Шилсэн юм шилд гэж монгол ардын зүйр үг орой руу орж байдаг даа.
Өчигдөр өвлийн цагтаа шилжлээ, овоо сэрэхэд гэгээтэй байдаг болчихож, их л эрт харанхуй болж байна даа. Энэ жил ингээд дуусах шатандаа орж байдаг шүү, цаг хугацаа ч бас л хурдан байнаа, сүүлийн үед энэ амьдрал их хурдан өрнөж байна шүү хорвоо, нэг мэдэхэд 80 гарчихсан сууж байх вий.
Бүгдэд шинэ долоо хоногийн мэнд! Өөртөө гоё шинэ утастай болох болтугай гээд ерөөе дөө хахах!
Oct 23, 2023
Summer outfit
Ер нь бол блогыг байнга бичмээр юм байна, утас эвдэрснээс хойш хэзээ хаана юу хийж явсанаа, юу өмссөнөө, ямар буудалд буусанаа асар хурдан мартдаг юм байна, 10 жилийн дараа бол юу ч санахгүй болтой дог шүү.
Тийм учраас ийш тийшээ явсан зурагнуудаасаа байнга оруулж байя, нөхөж оруулнаа.
Энэ Хорват улсын Шибэник гэдэг хотод очсон зураг байна.
Шинэ долоо хоногийн мэндээ!
Oct 20, 2023
90 мин
За би бас амьдралдаа овоо хэдэн удаа массаж хийлгэж үзсэн хүн юм, тайланд массаж нилээд олон удаа, хятад, хамгийн сүүлд монголд бүүр Karlowy Vary-д мэргэжлийн эмчилгээний массаж хийдэг хүнээр массаж хийлгүүлсэн. Дундуур нь Physio германд нуруу өвддөг хүмүүст хийдэг.
Саяхан найзууд массаж хийдэг хүүхэн ёстой сайн гээд байхаар нь очиж хийлгүүлж үзлээ, үзээгүйгээ үзэж, үхэр цамаа харайлаа гээд байхгүй юу хахах. За ёстой чанга хөгжимтэй тулдаа миний орилохыг сонсоогүй байх, хаана булчин чангарсан, хаана яаж дарахаа үнэн мэддэг мэргэжлийн хүн байна, тэгээд 90 мин ёстой нухуулуулаа даа. Hot stone хослож хийдэг юм байна, далны хооронд халуун чулуугаа хийгээд үрээд байдаг, зангирсан булчингуудыг тэгж сулладаг юм байна, дараа нь хэдэн булчингууд уян хатан гэж жигтэйхэн сайхан, зүүн талын мөр өвддөг байсан зүгээр болчихож. Баярлаж талархаж амьдарьёо. Дээр нь 90 мин гэхээр бүүр нэг сайхан жаргах юмаа нээрээ, халуун чулуу халуун гараар илүүлээд л необийтс хөгжимтэй ертөнцөөс ч бас нэг хэсэг тасрах юмаа. За нэг иймэрхүү
Oct 16, 2023
Шинэ долоо хоног
за ажилыг ч урамтай амжуулж байна шүү.
Утасаа засуулах гээд өгчихсөн байсан, очиж авлаа, нэмэргүй засвар авахгүй зурагнуудыг чинь хүртэл сэргээж чадахгүй гэж байна. Ингээд будаа хайран зурагнууд минь ий ий. Нодлин монгол польш явсан гоё зурагнууд их байсан, хайран гэр бүлийнхний минь зурагнууд.
Хувцас засдаг газар очиж шинэ авсан өмднүүдээ богиносгоно гэж явсаар байтал зун дуусаад сэрүү ороод энэ жилдээ өмсөхгүй болсон ч гэсэн янзлуулчихлаа. Хар цагаан Марлене Дийтрэх өмд авсан юм. Дээр нь сарлагын ноосон өмдны рензин бариад бсан сулруулаад гэдэсээр барьдаггүй болгочихлоо. Овоо хэдэн ноолуран цамцны тохой цоорсон тэрийгээ нөхүүлэх юм шүү.
Онлайн банк утсан дээр байсан тул хэрэглэж чадахгүй, банк дээр очиж таблэт дээрээ суулгууллаа.
Айпад-н дээрх зурагнуудаа бүгдийг янзаллаа, нэрлээд он оноор ялгачихлаа.
За бүгдэд амжилт, шинэ долоо хоногоо үр бүтээлтэй өнгөрөөгээрэй!
Oct 9, 2023
Ажилсаг Аагий
За энэ хагас бүтэн сайнд ажилсаг Аагий болох шахлаа.
Ipad-ныхаа зурагнуудыг янзаллаа, хэрэггүй зурагнууд, давхардаж орсон хэдэн мянган зураг байсан, Ибиза Намибяа-гийн зурагнуудаа ялгалаа салгалаа, 2019, 2020 оны зурагнууд гэхээр бас л олон жил болж байгаа юм. Хэрэглэдэггүй апп-ээ устгалаа.
Кимчи сауркраут хийгээд дарчихлаа.
Өргөст хэмх дарах гээд бэлдээд давстай усанд сойгоод таьчихлаа.
Гэрээ цэвэрлэлээ,хавар намрын хувцасаа, гуталнуудаа гаргаж бэлдлээ.
Гэнэт сэрээд ажилсаг болчихдог юм заримдаа,даанч нэг их удахгүй юм доо зайлуул хахах, гэхдээ хичээнээ ингээд цаашаа гялалзаж байгаад шинэ он гарганаа.
Өдөр бүр бага багаар амжуулаад байнаа. Одоо дасгал ёогоо хийнээ, ном уншина, бага утас ухна. Амжилт, шинэ долоо хоногийн мэнд!
Oct 7, 2023
10 сар
Зиак сонин сайхан сoжуу гажуу юу байна гээд л гэнэт ороод ирэхгүй юу? хахах
За миний хувьд 9 сар асар их зугаалж идсэн уусан сар өнгөрлөө. Найзууд манайд ирж 7 хоноод, эндээс ахиад 7 хоног далайн эрэг дээр хамт 7 хонож идэж ууж ууланд алхаж сэлж наранд хэвтэж сноркэль болж байгаад гальт гэртээ ирж 5 хоночихоод ахиад найзуудтайгаа гэхдээ дан эрэгтэйчүүдтэй далай явлаа, куад мотоциклын ард сууж жижиг аралуудаар зугааллаа. Split, Trogir, Sibenik,Brac гээд зөндөө газар үзлээ. Оливийн тос, сарделэн, туна, prsut гахайн хиам, хар рисотто бүүр загасчингийн эхнэрээр хйилгэж идлээ.
Хорват гэж улсын Адриатик сэа хэлээд байгаа юм шүү, би энд анх удаа энэ жил ирж үзэж байна, асар их олон км далайн эрэгтэй орон юм байна, за тэгээд л европын бараг л бүх ороноос ирж амардаг юм байна.
Тэгээд далайн эрэг дээр салгалж явж байгаад утасаа усанд унагаад будаа. Уйлах инээх хоёр зэрэгцээд орилоод дуусаа, ашгүй найз доошоо орж 4-5 метрийн гүнээс гаргаж өглөө. Бүүр асаалттай бүх юм болж байна гээд баярлаад бсан хэдэн цагийн дараа нам. Тэгээд асдаггүй ээ, хайран зурагнууд минь, сүүлийн 3 жилийн амьдрал байсан юм. 24.000 зураг видеонууд.
10 сардаа бага идэж уугаад, ажил амьдралаа цэгцлээд2 явчихна гэсэн төлөвлөгөөтэй.
За бүгдэд амжилт, би ч бас өөртөө амжилт хүсье!
Aug 1, 2023
Өрсөлдөгч
Өрсөлдөгч бага багаар ахиад байдаг би энд дандаа зугаалаад байдаг хахах. Энэ Саруул ухаан бүүр нэг ажилсаг хүн байх юмаа. Би яахав нэг уран зохиолын ном уншлаа, Хорват улсын Опатяа гэж хотод далайн эрэг дээр очиж 5 өдөр идэж ууж, наранд шарж хэвтлээ. Дээр нь баахан парти хэслээ. 9 сард 14 хоног амрана, энэ сардаа бас цөөн хоногоор нуур юмуу далай явна даа. Энэ япон улс амардаггүй юм биш үү та минь ээ. Яасан цөөхөн хоног ой явдаг юм Пиглетээ. Ер нь ажиглаад байхад их цөөхөн амрах юмаа, за германд ажилчид нь 28 хоног, хувиараа бизнес бол тэгээд л дураараа. Дээр асар олон амралтын өдрүүдтэй. Нэг иймэрхүү энэ жил сэрүүхэн зун болж байна даа байнга бороотой, за германд л дав, халуунаар үхээд байгаа гэсэн юув. Хүмүүс намрын хувцасаа гаргаж өмсөөд байна.
May 26, 2023
Мюнхэн явчихаад ирлээ
Зиак би жил бүрийн 5 сард Мюнхэн явдаг болоод удаж байнаа, ихэнхдээ идэж уух, дэлгүүр хэсэх найзуудтай уулзах зорилготой явдаг юм. Энэ жил зорьсон зорилгоо давуулан биелүүлээд ирлээ хахах
Найзындаа очиж хонолоо, сайхан хууч хөөрлөө, дайлууллаа эрхлүүллээ. Amersee дагуулж явж алхлаа итали хоол идүүллээ, баярлалаа найзууддаа. Найзын хүүхдүүд овоо том болж, герман найз хүүхэн маань алимны бялуу хийж, бид очиж махтай махгүй хуушуур хамт хийлцээд идчихээд ирлээ.
Бусад үед нь би зүгээр л дэлгүүр хэслээ, өдөрт 18км алхчихсан ч байх шиг, сүүлдээ дургүй хүрээд хоол идэх ресторан руугаа алхая гэнгүүт өө больё хөл өвдөж байна гээд метрогоор явлаа хахах. Дээр үед ер нь алхаад хөл өвддөггүй байжээ.
Энэ жил бас нэг их шинэ ресторан, шинэ газар нэг их үзсэнгүй. Хотын төв рүү ойролцоо гайгүй буудалд буув, саунатай пүүлтэй, шинэ баригдсан буудал байв. Euro Grand гэсэн байхаа.
Энэ жил гүйэмөн хүйтэн байлаа, би өвлийн малгайгаа авч явсан аминд орлоо, 5 сарын дундуур энэ олон жил явахад арай л ийм хүйтэн байгаагүй ээ. Одооноос европд овоо дулаарч байнаа.
Надаар иймэрхүү сонинтой байна даа.
Feb 27, 2023
Спиртлиг биш спортлог амьдарч байна
За он гараад ёстой алан гэчихсэн алж байнаа гэхгүй юу хахах. худлаа худлаа
Долоо хоногийн 2 өдөр Мягмар Пүрэв гарагт спорт гимнастик хийгээд гялалзаж байнаа би энд, даан ч хийж дуусаад спирт уучихаад байх юм хахах.
Найзуудтайгаа хамт явж байгаа юм, дуусаад сууж юм уух уу гэхээр уучих юм, тэр дэмий юм, тэрнээс бол ёстой үсэрч зовхчоод хөөрхөн юм болох юмаа. Царайлаг багшийгаа дагаад үсрээд байх юм, дээр нь гараа нэмээд хөдөлгөнө, эхлээд амаргүй байсан одоо овоо сурч байна шүү.
Тэгээд хиллүүлээ, нүүгээд жин үздэг хилээ олохоо бсан тул бас сайн тал байнаа, таргалж турж байгаагаа өдөр болгон үзэхгүй. Намайг сайн байна, булчин шөрмөснийхөө хувийг ихэсгэ, наснаасаа 6 насаар залуу байна гэлээ,илүүдэл өөх гэдэсний өөх бага бна гэнээ. Тэгэхээр үсээ будчихвал бүүр 10 насаар залуу харагдах нь байна гэж багш найзуудаа инээлгэв.
Кофегоо багасгаад хагас бүтэнд уудаг боллоо, энэ ч яахав амархан, нэг их донтоогүй учир хааяа гадуур өдрийн хоол идэхдээ эсперессо уучнаа. Мача цай эсвэл бүлээн нимбэгтэй ус зөгийн балтай ууж байгаа.
Шинэ газар ажил гэр тусдаа болсон учир өдрийн хоолыг байнга гадуур идэж байна, заримдаа гоё хоол заримдаа мияа хоол идээд амьдарч байнаа.
Саруул ухааныгаа дуурайгаад ном уншиж байгаа гэхдээ шалихгүй ээ. Бүгдэд амжилт!
Feb 1, 2023
2023 шинэ оны мэнд хүргэе!
2023 оныг шинэ газар эхлүүлж байна, 2022 оны сүүлээр нүүгээд одоо л нэг юм цэгцрэх гээд сууж байдаг хорвоо юмаа. За нүүнэ гэдэг чинь асар их ажил байдаг юм байна шүү, за сүүлийн 15 жил цуглуулсан хог новш, тавилга хувцас хунар цүнх гутал, гал тогооны хэрэгсэл юу вэ үнэн их юм байдаг юм байна.
Тэгээд нүүх нүүхдээ урьд байсанаасаа жижигрүүлэхээр хамаг юм багтахгүй ёстой хөглөдөг юм байна. Тэгэхдээ аргалаад грашинд хийчихсэн хэрэгтэй юмаа аваад буцааж хийгээд амьдарч байнаа. хахах
Ингээд 2 сарын 1 нд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэн хүн боллоо доо.
2022 оноо сайхан дурсаад бичих гэсэн амжихгүй явсаар ийм их удлаа.
Бүгдэд шинэ сарын мэнд бас нэмээд хүргэчихье!
Subscribe to:
Posts (Atom)
Баруун талын шагай мулт
10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өм...
-
Өрсөлдөгч бага багаар ахиад байдаг би энд дандаа зугаалаад байдаг хахах. Энэ Саруул ухаан бүүр нэг ажилсаг хүн байх юмаа. Би яахав нэг уран ...
-
2024 он гарчихлаа, 1 сарын 1нд өдөржин хэвтэж унтаж өнгөрүүллээ, өөрийгөө баахан зэмлэлээ, чадахгүй байж яасан уух дуртай юм гээд л. Ингээд ...
-
Шинэ пасспорт авах гээд гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө, пасспортны зураг авахуулах гэж нилээд юм боллоо. Эхний зураг гэж элэгийн юм...