Jan 19, 2026

Балкан

За сая явж ирэхдээ их даарлаа, цаг агаарын мэдээ хараад дан нэмэх дээр өдөртөө бүүр дулаахан байхаар авч явах хувцасаа бодож2 бэлдлээ, нодлин явахдаа 2 өвлийн гутал авч яваад хөл халууцаад өөр олигтой өмсөх гуталгүй бүүр пүүз өмссөн дурсамжаа санан2 өвлийн гутал авч яваагүй. Өдөртөө бол дулаахан зүгээр орой нар жаргаад ирэхээр л хаалалттай паартай буудал ресторан гэж байдаггүй байдаг нь дан агааржуулагчтай,нөгөөдөх нь хичнээн халуунаар үлээгээд ч халааж дийлэхгүй юм зайлуул. Дубровник Тиранад хавар намрын гуталтай ресторан дотор сууж байхад хөл даараад байдаг хорвоо юм. Зузаан ноолууран малгайгаа авч яваагүй их харамслаа, нимгэн хоёр ноолууран малгайтай явсан нимгэдэж байна лээ, ноолууран дотор өмд бол байнга өмсөөстэй ямар ч гоё ресторан байсан хамаагүй хахах. Нодлин нэг сард монгол явахдаа 2ширхэг зузаан ноолууран цамц авсан, тэр хоёр маань аминд орлоо. Дээр нь зарим буудалуудын ор хөнжилийн даавууны угаалгын нунтагны үнэр бол авах юм байхгүй бөөн химийн хорт бодис, хурц үнэрт дасаагүй хүнд бол үнэн тээртэй, унтах гээд хэвтэхээр нүүрэнд ойрхон болохоор бүүр нэг хамар цоргиод хэцүү. Нэг удаа бүүр ноолууран цамцтайгаа, ороолтондоо амин тос хийж байгаад унтлаа. Иймэрхүү хэцүү юм бас ихтэй, бараг л буусан бүх буудлууд саунатай байсан учир, саунад орж сайхан гэсэж аваад л гардаг, сауна бас хүндрэлтэй бүх саунад нь усны хувцастай орох заавартай, бичил хуванцар, зүгээр өмсөхөд ялгараад биед нэвчиж байхад, халуун саунад нүцгэн арьсан дээр бол ойлгомжтой биз дээ. Би ч яахав аргалаад алчуураар боогоод орчиж байгаа юм, залуу охид бүсгүйчүүд, эрчүүд бүгд усны хувцастай саунад одоо яая гэхэв. Нэг залуу сауна дотор утасаа аваад орчихсон байдаг хахах, тэр халуунд тэмцэж байхад утастайгаа, за тэгээд ийм амардаг газар утасаар ярих марих тохиолдол их. За ер нь бол иймэрхүү соёл бага юм байна, гайхмаар юм нь чанга хөгжимтэй газар орж ирээд л утасаар ярих юм, би одоо өөрийнхөө яриаг ойлгохгүй шахуу байхад л утасаар яриад байх юм. За нэг иймэрхүү явж байгаад ирсэн. Одоогийн байдлаар энэ хавиар хүйтэн шөнөдөө хасах 5-6 градустай хонож байна.

Jan 9, 2026

Шинэхэн 2026

Шинэ жилийн мэнд хүргэе, шинэ ондоо эрүүл саруул энх түвшин азтай жаргалтай байгаарай! Энэ удаа 12 сарын 17-ноос гэрээсээ гараад явж2 1сарын 7-нд гэртээ ирлээ. Явсан маршрут Visoko=>Mostar=>Dubrovnik=>Tivat=>Tirana=>Durres=>Niksic=>Solin гэж яваад Балканы тойрон аялал машинаар хийчихээд ирлээ. Босниа Хэрцоговиниа Монтенэгро,Албаниа Хорват гэж яваад нийтдээ 2000км явсан, өдөрт 350км явахад 5-6 цаг явж байгаа юм, хурдны зам байхгүй дээр нь олон ч удаа хилээр гарах юм, тэгээд хурдан явах боломж байхгүй. Албани улсын нийслэл Тирана хотын төв талбайд шинэ жилээ угтлаа, салютыг ч буудуулдаг юм байнаа, хүмүүс нь хоорондоо эв найрамдалтай охид бүсгүйд айж ичихгүй сайхан тэмдэглэдэг юм байна, германд бол хэцүү болчихсон шүү дээ. Яг хотын төвд буудал байсан болохоор овоо алхлаа, яасан их бар ресторан кафетэй хот юм, бараг л бүх гудамж дүүрэн бар ресторан, тэгээд тэр нь дүүрэн хүнтэй,бүүр гайхмаар. Босниа Албани хоёр улс бол хог хаядагаараа дэлхийд тэргүүлэх байхаа, хөдөө хээр газар ойр тойронд хот тосгон байхгүй байхад л замын хоёр тал хог хог хаашаа л харна хог, голынхоо хоёр тал руу хогоо цутгачих юм, хогон дотор нь барилгын материал, шил хуванцар, хийхгүй юм алгаа, сүүлийн далайн эргийн хот Дуррэс буудлаас хоёр алхаад л хог бас л арай юмаа. Буцаж ирэх гэж 3 өдөр 3 өөр газар хонож ирлээ, уул нь хорватын далайн эргийн замаар хурдан гээд буцсан чинь цаг агаар муу гээд хурдны замаа хаачихсан, бүүр цасан шуургатай өндөр уулыг 20км-тай давж гэртээ ирлээ. Өнөөдөр ажилдаа явах гэж гараад буцаад ороод ирлээ мөсөн бороо орж байна, гадаа цастай шөнөдөө хасах 10 градустай хоноод хөлдсөн зам дээр бороо орвол сайхан гулгадаг тул гэртээ хэвтэж өнжиж амралтаа уртасгаж байдаг хорвоо юм.

Jul 22, 2025

Грац

Түрүүний долоо хоногт Грац явж идэж ууж дэлгүүр хэсэв. Grandhotel Wiesler гэж буудалд буув, нэрнээс цаашгүй юмоо зайлуул, гранд мранд гээд том нэртэй. Жижигхэн саунатай юм, өглөөний цай харин гоё амттай байлаа. Өрөө бол мияа, тавилга нь гадаа зуслангын тавилга шиг юм. Сайн тал нь хотын төвдөө юм, орж гарахад амар юм, ресторан дэлгүүр нь ойрхон, тэгсэн ч гэсэн л өдөрт дундажаар 10км алхсан байдаг юм. Тэрийгээ мэдээд хөлд эвтэйхэн сандаал хөл нүцгэн гуталнуудаа авч явлаа, тэглээ ч гэсэн хөл холгочихсон ч байх шиг. Энэ удаа бороотой сэрүүснэ, нартай халуун гээд цаг агаар их өөрчилөгдөнө гэж цаг агаарын урьдчилсан мэдээгээр харсан тул, авч явах хувцас гэдэг бас амаргүй гэхдээ их сайн бэлдэж авч явсан байна лээ. Өөрийгөө магтчихая, дээр нь дэлгүүрээс 2 цамц, нэг майк, 3 ширхэг өмд авсан, олон жил дэлгүүр хэсч байгаа юм гэсэндээ сүүлийн үед яг хэрэгтэй юмаа авдаг болж овоо би нээрээ, ахиад нэг өөрийгөө магтчихая хахах. Хоол унд кафе нь чанартай гоё хоол, талх амттангаараа австри алдартай л даа. Der Steirer, Landhauskeller, El Gaucho гэж газаруудад оройн хоол идлээ, гоё ресторанууд байлаа. Freiblick Graz гэж кафе ресторанд орж аперол сприж уулаа, хоол элдэв төрлийн зууштай, хамгийн дээд давхарт Грацыг дээрээс харж суухаар гоё байрлалтай кафе. Kastner & Öhler гэж том дэлгүүрт орж нилээд хэслээ, Sale ч таарлаа тэнэж2 шулуун загвартай хөх жинсэн өмд APC 190€ хямдараад 57,90€ авсан. Өөр куртка авах гэж үзээд сүүлдээ залхуураад хаясан, COS сайхан хямдарсан тул овоо хэдэн хувцас авлаа, сүүлийн хэдэн жил гутал сандаал цөөхөн авлаа, урдахаа өмсөж барахгүй байж одоо юүхэв гэж өөртөө хэллээ. Номын дэлгүүр орж 3 ширхэг ном авлаа. За нэг иймэрхүү явчихаад ирлээ. Зуныг зугаатай сайхан өнгөрөөгээрэй!

Jun 30, 2025

Sailing

За хө би буцаад ирлээ нтр гээд сүржигнээд байвал яасын хахах. Ай хөөрхий манай энэ хавиар овоо халж байна шүү, дан 30+ тэгэхдээ их халдаг газрийг бодвол л бас ч гэж гайгүй л дээ. Сонин гачин ихтэй энэ сүүлийн хэдэн сарууд ёстой л шурр гээд л өнгөрлөө. Бүтэн долоо хоног завин sailing boot дээр амарч амьдарч үзлээ. Олон жилийн өмнөөс завьны үнэмлэхтэй найз хамт амрая гэхээр өө амжихгүй, далай дээр гараад бөөлждөг ёстой чадахгүй гээд олон жил гүрийсэн юм. Гэнэт нодлин зориг ороод тэгье би хамт явж sailing хийе гээд хэлчихсэн. Ерөөлтэй сайхан өдөр нь ирж хорвотын Пула хотоос завиа хүлээж аваад идэж уух, хувцас хунараа оруулаад л эхэллээ дээ. 7 уулаа, 3 эмэгтэй 4 эрэгтэй, надыг бодвол урд нь бүгд ингэж завиар явж сурсан хүмүүс юм. За тэгээд л эхний өдөр додигор дээр гарчихаад л юм үзэж хараад явсан, доошоо бууж хувцасаа сольё гэж ороод үхсэн балууны чинь хувцас солих, доошоо ороод шууд нойл руу орж бөөлжөөд, дээшээ агаарт гараад гайгүй болох болов уу гэсэн ахиж баахан бөөлжив. Тэр хооронд элдэв юм бодлоо, ингээд бүтэн 7 хоног бөөлжвөл дуусах юм бна даа, дараагийн зогсоол хэзээ бол гэж бодож хэвтлээ. Ай хайрхан хүрээ гэж хол юм, хүний амь гэж бөх юм гэж манай нутгийн жинчин дуу алдсан юм гэлээ тэрэн шиг л юм боллоо шүү хахах Ашгүй хуурай газар дээр бууж арай гайгүй болсон, ресторанд ороод суухаар ширээ хана нь байнга хөдлөөстэй хахах би ганцаараа ийм байна уу гэсэн бүгд тийм байлаа. Ай хөөрхий амьдралдаа анх удаа ингэж завиар удаан явж, дотор нь идэж ууж унтаж үзлээ. Гоё юм байна, завиа далайн эрэг дээр тавьчихаад кофе уугаад хоол идээд явчихна, орой нь ирээд завин дотроо ороод унтаад өгнө, найзуудтай явсан учир байнга хөгжилтэй хөхрөлдсөн, бие биенийгээ явуулсан 7 хоног өнгөрлөө. Sailing boot учир ажил ихтэй юмаа, дарвуулгаа гаргана, оруулна, хичнээн метрь олстой, нөгөөдөхөө уяна, их салхи давалгаа ихтэй дээр нь бороотой бол ёстой бөөн ажил байдаг юм байна, Skipper нь орилоод урд байгаа хүн нь сонсохгүй, давалгаалж ус завь руу орж ирээд л мань мэт аваарын хантаазтай өөрийгөө завьнаас бэхэлчихсэн хахах. Тэгээд завьнаасаа шидэгдээд тэр далайд унавал эсэн мэнд гарч ирэхэд их л гэцүү хорвоо билээ. Ёстой кино цаашаа юм болдог юм билээ. Тэглээ ч гэсэн ахиад ингэж sailing хийнэ. Нэг иймэрхүү сонинтой байна даа, сайхан зун болж байхад вит Д гээ сайн аваарай ард түмээн!

May 6, 2025

Stoffwechselwunder

Надад найзууд ийм нэр өгчихөөд байна. За энэ нь орсон хоолыг дор нь шатаадаг зуух юм уудаа хахах. Яаж ч идсэн таргалахгүй байна гэнээ хахах. Нас явахын хэрээр таргалсан л даа, тэгэхдээ хэмжээ хязгаартай байгаа, бие хаандаа анхаарал тавихгүй бол таргалах их амархан юм, ялангуяа 40 гарсан эмэгтэйчүүд гэдэсээр таргалах шиг муухай юм байхгүй шүү. Тэрийг бүүр мено гэдэс гээд нэрлэчихэн ч байх шиг. Инсулин реситэнт ихтэй хүмүүс л таргалаад байгаа юм шүү дээ, дан гурил будаа сахар төмс гоймон их иддэг, энэ дээр алкохол орчихоор зарим хүмүүсийн хамаг хоол ундааг нь шууд хасчихаж байгаа юм. Дээр нь цагаан хоолтон хүмүүс их инсулин ресистэнт байдаг, яагаад дан өндөр нүүрс усаар их хоол хүнс идэж энергээ нөхдөг, байнга өлсдөг, өдөрт 3 удаа иднэ, дундуур нь бас снак иддэг. Миний хувьд жирийн өдөр өдөрт нэг л удаа хоол иддэг, дундуур нь алим банана снак иддэггүй, байнга гашуун ургамалын цай уудаг, алкохол уудаггүй. Дээр нь хортой косметик хэрэглэхээ больсон, тос, нарны тос, хумсны будаг, саван шампунь, ангижруулагч, ариун цэвэрийн хэрэглэл, угаалгын нунтаг, зөөлөрүүлэгч, аяга таваг угаагч, элдэв төрлийн өнгө үнэртэй лаа, хуванцарыг гал тогоондоо хүнсэндээ хэрэглэдэггүй. За энэ нь дааварт эрүүл мэндэд муу нөлөөтэй, бас шууд таргалуулдаг учир, битгий хэрэглэ охид бүсгүйчүүд ээжүүдээ, амаа чилтэл ярих юм, даанч тоохгүй юм. Заавал өвдөж зовж байж ойлгодог хүмүүсийг яалтайв. Саяхан монгол явж аавтайгаа жаал буруу хоол өгөөжийн боов, еэвэн их идсэн бас таргалаагүй шүү. За надаар нэг иймэрхүү л байна даа. Piglet маань буцаад ирсэнд баяртай байна. Саруул ухааныг дагаж гэгээрч ном уншиж байгаа. За бүгдэд өөрөө өөрийгөө ялахад амжилт!

Mar 14, 2025

Идэж уув

Идэж уух зорилгоо давуулан биелүүлэв, намайг ирнэ гээд ээж аав хоёр хонь гаргаад бүтэн хонины мах гэдэс толгойтой нь чанаж идэг гээд бэлдчихэж, идлээ идлээ хахах. Аавын дуртай өгөөжийн еэвэн, шпроттой талх бас идлээ идлээ. Сүүтэй цай баахуу хоёрыг бол бас л уулаа даа уулаа. Ээж нэг өдөр шинэ бүрсэн тараг өрөм ааруул бариад ороод ирлээ, тэрийг нь бас л бараг ганцаараа идлээ. Ээж хоёр удаа аарц буцалгалаа, хоёуланд нь чихэр хийхээс нь өмнө тасдаж аваад уулаа, олон жил уугаагүй гоё байна лээ дээ харин чиг. Эмээ надад зориулаад мэхээртэй тос хайлж өгч байна, чихэр хийлгэхгүй бараг л ганцаараа идлээ. Банштай цай бууз байнга, адууны мах, сарлагын мах бас чанаж өглөө идлээ идлээ хахах. Хөрш Мийгаа эгчийнд орсон чинь сайхан халуун боорцог хийж гаргаад хуушуур хайрч байна, хоёуланг нь идлээ. Яасан ч том хуушуур хийдэг юм нэгийг л иддэг наасан, ахиж идье гээд ч ордоггүй хахах Дүү сайхан хар шөл хийгээд өгч байна, нөгөө дүү битүү шөл хийгээд өглөө, бас нэг дүү ингэний хоормог халаагаад өглөө идлээ идлээ, уулаа. хахах Нагац ахынд очиж буузыг нь хийлцсэн чинь Асахи пиво өгч байна уулаа, бууз жигнэж өгсөн идсэн, өөрөө эгч дүү нартайгаа саунад орж Харбин гэж пиво уулаа. УБ-д нээгдсэн Паул гэж кафед орж бүүр аперол уулаа, дажгүй амттайг хийгээд ирж байна. Bull гэж шөлний газар орж өөрөө хийж иддэг шөл идэж гоожуурын Чингис пиво уулаа.Со хоолонд орж дан цай уусаар гарч ирлээ хахах. Өмнө говийн гоё амттай боорцог идэж үзлээ, гоё хийдэг юм, бүүр жижигхэн шоо шиг хатуу, хэдийг атгаж аваад идэхэд урамтай. За харин Истанбулын онгоцны буудал дээр харин чиг нарийн зан хөдлөөд ганц ч пиво авч уусангүй, 0.5 пиво 17€ аперол 28€ арай л айн балайрчихсан юм биш үү? нэг доёнэр авсан 21€ авч идсэнийхээ дараа харамссан. Ингэж л их ууж идлээ, жин нэмээгүй ээ. Бүгдээрээ гоё дуртай хоолоо хийж идээрэй!

Mar 1, 2025

Сар шинийн мэнд!

Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Онд мэнд тарган оров уу? Миний хувьд тарган сайхан орлоо хахах. Би монгол явж ирчихээд цагийн зөрөө гараагүй нойр хүрээд ядраад их л унтаж байна. Ул боов боорцог авчирсан тэрийгээрээ тавагаа засаад л идэж ууж байна даа. Монголд цагаан сар тэмдэглэж чадсангүй, уул нь очиж 29 хоносон боловч, албаар ингэж тааруулаад ирлээ. Аав ээж хоёртойгоо яг 20 хоночихоод, хүүхэд насны дурсамж, аав ээж хоёрынхоо хөгширсөн, өөрөө бас их хөгширсөнөө мэдэрсэн өдөр хоногууд байлаа. Үргэлжлүүлээд сайхан бичнээ эндээ. Сайхан баярлаарай!

Балкан

За сая явж ирэхдээ их даарлаа, цаг агаарын мэдээ хараад дан нэмэх дээр өдөртөө бүүр дулаахан байхаар авч явах хувцасаа бодож2 бэлдлээ, нодли...