Mar 1, 2025

Сар шинийн мэнд!

Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Онд мэнд тарган оров уу? Миний хувьд тарган сайхан орлоо хахах. Би монгол явж ирчихээд цагийн зөрөө гараагүй нойр хүрээд ядраад их л унтаж байна. Ул боов боорцог авчирсан тэрийгээрээ тавагаа засаад л идэж ууж байна даа. Монголд цагаан сар тэмдэглэж чадсангүй, уул нь очиж 29 хоносон боловч, албаар ингэж тааруулаад ирлээ. Аав ээж хоёртойгоо яг 20 хоночихоод, хүүхэд насны дурсамж, аав ээж хоёрынхоо хөгширсөн, өөрөө бас их хөгширсөнөө мэдэрсэн өдөр хоногууд байлаа. Үргэлжлүүлээд сайхан бичнээ эндээ. Сайхан баярлаарай!

Сар шинийн мэнд!

Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Онд мэнд тарган оров уу? Миний хувьд тарган сайхан орлоо хахах. Би монгол явж ирчихээд цагийн зөрөө гар...