Mar 31, 2022
Розигийн төрсөн өдөр
Өчигдөр Розигийн төрсөн өдөр тэгээд гэрт нь уригдсан тул цэцэг Орхиде чехээс авсан обладаа (дараагын бичлэгэн дээр тайлбарланаа)аваад очлоо, бусад найзууд, бэр нь ач охид нь бас байна. Жаал хууч хөөрлөө бүгд тахиатай айл юм байна, эр тахианы тухай баахан яриа сонслоо. Өдөрт хэдэн өндөг гардаг, эм тахиа 10 гаран өндөг дарчихсан байгаа гэнэ. Мэдээж Рози асар амттай 2 торт хийсэн байв, би ч сайн идлээ, З зүсэм торт,3 аяга кофе уучихлаа яахав Рози ямар олон төрсөн өдөр тэмдэглэх биш ч гэхшиг хахах. Би уул нь зөвхөн хагас бүтэн сайнд өглөө кофе уудаг юм, бусад үед уухгүйг хичээдэг. Явахад Рози торт авч явахуу гэж асууж байна, асуухаар асга гэж хахах мэдээж аваад л ирлээ, яаж зүгээр байх вэ. Саруул ухаан бид 2 л ер нь энэхүүхэндээ идсэн уусанаараа уралдаад байнаа хахах
Mar 28, 2022
Cafe Pupp
Энд тэндхийн алдартай буудлуудууд өөрийн нэртэй кафе болон торттой байдаг, Кафе Пуппын торт бол Сахар торттой төстэй юм билээ, хэдэн жилийн өмнө Виенна хот орж Сахар буудалд сахар торт идсэн гоё байсан. За яг л тийиэрхүү. Кофендээ асар их хөөсрүүлсэн цөцгий хийдэг юм байна лээ, би бол дургүй тийм учраас капучинно уудаггүй.
Бүгдэд шинэ долоо хоногын мэнд, манай цаг урагшилж зуны цагтаа орлоо.
Mar 26, 2022
Grand hotel Pupp Karlowy Vary
нь байлаа,алдартай кино жүжигчид буудалладаг юм байна, кино фестивал болоход VIP- чүүд буудаг гэж байна лээ. Karlowy Vary– гийн хамгийн сайн буудал нь гэнэ. Бас л их эртний буудал барилга юм байна, 1703 оноос хойш л оршиж байгаа юм байна, мэдээж байнга засаж сэлбээд явсан нь ойлгомжтой, хамгийн сүүлийн засварыг 2 жилийн өмнө хийсэн гэсэн.
Усан сан, сауна, фитнестэй бас өөрийн гэсэн нэрийн кафетэй. Буудлын атмосфэр сонгодог байнга сонгодог хөгжим эгшиглэдэг, өөрийн гэсэн үнэртэй.
Үйлчилгээ нь бусад сайн буудалуудыг бодвол яахав ээ дажгүй. Захиалга өгөхдөө анхаармаар зүйл бол check–in 2 байдаг Parkside ба river side. River side нь гоё шинэчлэгдсэн нь тэрийгээ дагаад өрөөнүүд илүү үнэтэй юм байна лээ. Цонхнууд ихэнхдээ хотын төвийн гудамж руугаа харсан.
Энэ буудалд 5 хонолоо, сүүлийн үед буусан бууудалуудын хамгийн гоё
Mar 24, 2022
Carlsbad Karlovy Vary
Сайн байна уу? За би Бүгд Найрамдах Чех улсын рашаан сувлалын хот болох энэ хотод сайхан амарчихаад ирлээ. Ёстой гоё хот байдаг юм бна, өдий болтол мэдээгүй явлаа. Халуун рашаанаараа их алдартай юм, дээр үед хаад ноёд очиж амарч сувлилд ордог байж, одоо ч бас ордог байхаа. Хотын байшин барилга бол бараг л бүгд эртний барилгууд байх юм. Рашаан нь олон төрлийн градусаар гардаг юм байна лээ.
Mar 13, 2022
Дэлгүүр хэсэв
Би өвөл байнга ноолууран цамц өмсдөг ба зарим газар их хүйтэн байдаг тул дотуур нь урт ханцуйтай даавуун материалтай дугуй цахтай цамцтай хослуулдаг юм. Зарим ялангуяа ресторан хүн ихтэй бол халуун байна, дээр нь ноолууран цамц өмсчихсөн хүн чинь тайлмаар байдаг, муудуухан дотуур цамцтай бол бас дэмий, дээр нь надад урт ханцуйтай тийм цамц алга, хайж хайж эцэст ийм хоёр судалтай цамц авлаа. Гүэй бас нэг их гоё яг хайж байсаныгаа олсонгүй, интернэт дэлгүүр хэсээд ч олоогүй тул энэ хоёрыг авлаа, аль дээр үед muji- гээс бас ийм зориулалтаар 2 цамц авч байсан одоо урагдаад дуусч байна, болохгүй бол гэрт өмсөөд дуусгахаас.
1.Цагаан жинсэн өмд хайгаад байна, бас л олоход амаргүй эд юмаа, олоныг ч өмсөж үзлээ, таалагдах нь байхгүй юм.
2.Тааран материалтай марлень дийтрэх өмд хар цагааныг бас хайж байна.
Энэ жил хичээж байгаад яг л хэрэгтэй юмнуудаа авах зорилготой.
3.Улаан даашинж бас хайж байна
Сүүлийн үед манай энд цаг агаар гэж янзтай сайхан үүлгүй тэнгэр бараг л 3 долоо хоног харлаа, гоё байнаа.
Бүтэн сайнаа сайхан өнгөрөөгээрэй!
Mar 12, 2022
Хавар ирлээ шүү хүүхнүүдээ!
гээд дуу байдаг билүү нээрээ? Хавар ирдэгээрээ ирж байна шүү. Өдөр уртасаад шувууд жиргээд,ойрд гоё байна шүү. 3 сар дундаа орчихлоо одоо зун юу байхав дээ. Манай энд цэцэглэж байгаа ургамалын зурагнуудыг оруулая гэж бодлоо.
Mar 7, 2022
Үсээ будав
за анх удаа амьдралдаа үсээ өөрөө будаж үзэв, заримдаа залхуу хүний зан сайн талтай юм. Үсээрээ оролдож элдэв янзаар будаагүй өдий хүрсэн байна, үс цайраад 2017 оноос хойш будуулж эхэллээ. Химийн будагаар будуулахад тас хар болоод уул нь гоё ордог юм, даанч хоргүй байгалын будаг эрүүл мэндэд сайн тул болиод байгалын будгаар үсээ будуулдаг юм уул нь.
Даанч байгалын үсчин маань будаад сүүлийн хэдэн удаа эхлээд ногоон дараа нь улаан болоод өнгө нь хар болохгүй заавал 2 удаа буддаг боллоо. Тэгэхээр нь өөрөө будаг авч будаж үзлээ, цагаан үсийг эхлээд өнгө оруулагч гэдэгээр нь бэлдэж байгаад дараа нь жинхэнэ будгаар буддаг юм байна. Зааврын дагуу будлаа, цагаан үснүүд маань овоо бүдгэрлээ, бас тас хар гоё болсонгүй гэхдээ яахав арай дээр боллоо. Зүгээр суухаар зүлгэж л сууна нтр хахах.
5-10 жилийн дараа будалтгүй бүгдээрээ цайчихвал амар юм, будах гэж бөөн ажил болохгүй.
Бүгдэд шинэ долоо хоногын мэнд!
Mar 6, 2022
Крона, Дайн, Бензин
Зиак украйн оросын дайн эхэлсэн чинь гэнэт крона алга болчихлоо манай энд лав. Цаг агаар нь бас ямар ч үүлгүй, ямар ч кемтрэйлгүй болчихдог юм байна. За бараг л бүтэн 7 хоног дараалан нартай сайхан байна.
Европын олон оронд кронаг жирийн улиралын ханиад гэж үзнэ гээд хэвийн байдалдаа орчихлоо, герман австри итали 3 л крона жүжигээ тавьсан хэвээр. Вак хийлгээд эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс асар их байна, тэд нар одоо засгийн газраасаа хохиролоо нэхээд эхэлж байна. Жирийн эмч нар вакнаас болж эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсд туслаж чадахгүй, нөгөөдүүл хувийн эмч ардын эмчилгээгээр явж арай дээрдэж байгаа юм байна, тэр эмчилгээний зардлыг мэдээж даатгал төлөхгүй, хувь хүмүүс өөрсдөө төлдөг, тэр аймар үнэтэй байдаг. Хохирсон хүмүүсийг харж байхад урьд нь бараг л толгой нь ч өвдөж үзээгүй шахуу залуу хүмүүс, эр эм 20 гаран насны залуучуудыг харахаар үнэндээ яана даа гэж бодогдож байна шүү. Одоо яахав германд вакны тухай асар олон эмч судлаачид анхаааруулж хэлж байхад өөрсдөө хийлгэсэн хүмүүс.
4-5 хоногийн өмнө Саруул ухааны блог дээр вакнаас болгоомжлоорой гэсэн утгатай сэтгэгдэл бичсэн чинь орохгүй байж уу, асар ценцурдаж байна даа. Бусад бүх сэтгэгдэл зүв зүгээр байдаг байж.
Бензины үнэ энд 2€ болчихлоо, ажилдаа машинаар явдаг хүмүүст хүнд тусах байх даа.
Цагын байдал иймэрхүү
Mar 5, 2022
Өдрийн хоол
за би өглөөөний цайнд юу ч иддэггүй тул өдөр халуун хоол иддэг, ихэнхдээ өөрсдөө хийж иддэг, гэхдээ өчигдөр гадуур өдрийн хоол идлээ. Урьд орж байгаагүй ресторан, бодон барин туршиж үзлээ. Дажгүй л юм, дараа нэг газар цаг авчихсан бсан тул өдрийн хоолон дээр архи дарс хэрэглэсэнгүй газгүй ус л уулаа. Өдрийн хоолон дээр элдэв алкохль уухаар нойр хүрэх ядрах шинж тэмдэг илэрдэг шүү. Саруул ухаан бид 2 л идэж ууснаа бичих юм даа хахах
Хүний тархины багтаамж муу амархан мартдаг тул ингээд бичиж байсан дээр гэж бодож байна.
(Зурагны дараалал холилдож ороод байх юмаа)
Бүгдэд амралтын өдрүүдээ сайхан өнгөрөөгээрэй!
Subscribe to:
Posts (Atom)
Баруун талын шагай мулт
10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өм...
-
Өрсөлдөгч бага багаар ахиад байдаг би энд дандаа зугаалаад байдаг хахах. Энэ Саруул ухаан бүүр нэг ажилсаг хүн байх юмаа. Би яахав нэг уран ...
-
2024 он гарчихлаа, 1 сарын 1нд өдөржин хэвтэж унтаж өнгөрүүллээ, өөрийгөө баахан зэмлэлээ, чадахгүй байж яасан уух дуртай юм гээд л. Ингээд ...
-
Шинэ пасспорт авах гээд гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө, пасспортны зураг авахуулах гэж нилээд юм боллоо. Эхний зураг гэж элэгийн юм...