Jun 30, 2025
Sailing
За хө би буцаад ирлээ нтр гээд сүржигнээд байвал яасын хахах. Ай хөөрхий манай энэ хавиар овоо халж байна шүү, дан 30+ тэгэхдээ их халдаг газрийг бодвол л бас ч гэж гайгүй л дээ. Сонин гачин ихтэй энэ сүүлийн хэдэн сарууд ёстой л шурр гээд л өнгөрлөө. Бүтэн долоо хоног завин sailing boot дээр амарч амьдарч үзлээ. Олон жилийн өмнөөс завьны үнэмлэхтэй найз хамт амрая гэхээр өө амжихгүй, далай дээр гараад бөөлждөг ёстой чадахгүй гээд олон жил гүрийсэн юм. Гэнэт нодлин зориг ороод тэгье би хамт явж sailing хийе гээд хэлчихсэн. Ерөөлтэй сайхан өдөр нь ирж хорвотын Пула хотоос завиа хүлээж аваад идэж уух, хувцас хунараа оруулаад л эхэллээ дээ. 7 уулаа, 3 эмэгтэй 4 эрэгтэй, надыг бодвол урд нь бүгд ингэж завиар явж сурсан хүмүүс юм. За тэгээд л эхний өдөр додигор дээр гарчихаад л юм үзэж хараад явсан, доошоо бууж хувцасаа сольё гэж ороод үхсэн балууны чинь хувцас солих, доошоо ороод шууд нойл руу орж бөөлжөөд, дээшээ агаарт гараад гайгүй болох болов уу гэсэн ахиж баахан бөөлжив. Тэр хооронд элдэв юм бодлоо, ингээд бүтэн 7 хоног бөөлжвөл дуусах юм бна даа, дараагийн зогсоол хэзээ бол гэж бодож хэвтлээ.
Ай хайрхан хүрээ гэж хол юм, хүний амь гэж бөх юм гэж манай нутгийн жинчин дуу алдсан юм гэлээ тэрэн шиг л юм боллоо шүү хахах Ашгүй хуурай газар дээр бууж арай гайгүй болсон, ресторанд ороод суухаар ширээ хана нь байнга хөдлөөстэй хахах би ганцаараа ийм байна уу гэсэн бүгд тийм байлаа. Ай хөөрхий амьдралдаа анх удаа ингэж завиар удаан явж, дотор нь идэж ууж унтаж үзлээ. Гоё юм байна, завиа далайн эрэг дээр тавьчихаад кофе уугаад хоол идээд явчихна, орой нь ирээд завин дотроо ороод унтаад өгнө, найзуудтай явсан учир байнга хөгжилтэй хөхрөлдсөн, бие биенийгээ явуулсан 7 хоног өнгөрлөө. Sailing boot учир ажил ихтэй юмаа, дарвуулгаа гаргана, оруулна, хичнээн метрь олстой, нөгөөдөхөө уяна, их салхи давалгаа ихтэй дээр нь бороотой бол ёстой бөөн ажил байдаг юм байна, Skipper нь орилоод урд байгаа хүн нь сонсохгүй, давалгаалж ус завь руу орж ирээд л мань мэт аваарын хантаазтай өөрийгөө завьнаас бэхэлчихсэн хахах. Тэгээд завьнаасаа шидэгдээд тэр далайд унавал эсэн мэнд гарч ирэхэд их л гэцүү хорвоо билээ. Ёстой кино цаашаа юм болдог юм билээ. Тэглээ ч гэсэн ахиад ингэж sailing хийнэ.
Нэг иймэрхүү сонинтой байна даа, сайхан зун болж байхад вит Д гээ сайн аваарай ард түмээн!
Subscribe to:
Posts (Atom)
Sailing
За хө би буцаад ирлээ нтр гээд сүржигнээд байвал яасын хахах. Ай хөөрхий манай энэ хавиар овоо халж байна шүү, дан 30+ тэгэхдээ их халдаг га...
-
Өрсөлдөгч бага багаар ахиад байдаг би энд дандаа зугаалаад байдаг хахах. Энэ Саруул ухаан бүүр нэг ажилсаг хүн байх юмаа. Би яахав нэг уран ...
-
Wie gesagt, ich war das erste mal in London, es ist eine wunderschöne Stadt mit wahnsiniger Kultur. Shopen war sehr erfolgreich :-) ich hab...
-
Энд жилийн намар арай л эрс тэс эхэллээ дээ. 33 хэмээс 2-3 хоногийн дотор 12 болж уналаа. Дээр нь 5 өдөр өдөр шөнөгүй бараг л тасралтгүй бо...