May 6, 2025
Stoffwechselwunder
Надад найзууд ийм нэр өгчихөөд байна. За энэ нь орсон хоолыг дор нь шатаадаг зуух юм уудаа хахах. Яаж ч идсэн таргалахгүй байна гэнээ хахах. Нас явахын хэрээр таргалсан л даа, тэгэхдээ хэмжээ хязгаартай байгаа, бие хаандаа анхаарал тавихгүй бол таргалах их амархан юм, ялангуяа 40 гарсан эмэгтэйчүүд гэдэсээр таргалах шиг муухай юм байхгүй шүү. Тэрийг бүүр мено гэдэс гээд нэрлэчихэн ч байх шиг.
Инсулин реситэнт ихтэй хүмүүс л таргалаад байгаа юм шүү дээ, дан гурил будаа сахар төмс гоймон их иддэг, энэ дээр алкохол орчихоор зарим хүмүүсийн хамаг хоол ундааг нь шууд хасчихаж байгаа юм. Дээр нь цагаан хоолтон хүмүүс их инсулин ресистэнт байдаг, яагаад дан өндөр нүүрс усаар их хоол хүнс идэж энергээ нөхдөг, байнга өлсдөг, өдөрт 3 удаа иднэ, дундуур нь бас снак иддэг. Миний хувьд жирийн өдөр өдөрт нэг л удаа хоол иддэг, дундуур нь алим банана снак иддэггүй, байнга гашуун ургамалын цай уудаг, алкохол уудаггүй.
Дээр нь хортой косметик хэрэглэхээ больсон, тос, нарны тос, хумсны будаг, саван шампунь, ангижруулагч, ариун цэвэрийн хэрэглэл, угаалгын нунтаг, зөөлөрүүлэгч, аяга таваг угаагч, элдэв төрлийн өнгө үнэртэй лаа, хуванцарыг гал тогоондоо хүнсэндээ хэрэглэдэггүй. За энэ нь дааварт эрүүл мэндэд муу нөлөөтэй, бас шууд таргалуулдаг учир, битгий хэрэглэ охид бүсгүйчүүд ээжүүдээ, амаа чилтэл ярих юм, даанч тоохгүй юм. Заавал өвдөж зовж байж ойлгодог хүмүүсийг яалтайв. Саяхан монгол явж аавтайгаа жаал буруу хоол өгөөжийн боов, еэвэн их идсэн бас таргалаагүй шүү.
За надаар нэг иймэрхүү л байна даа. Piglet маань буцаад ирсэнд баяртай байна. Саруул ухааныг дагаж гэгээрч ном уншиж байгаа. За бүгдэд өөрөө өөрийгөө ялахад амжилт!
Subscribe to:
Posts (Atom)
Stoffwechselwunder
Надад найзууд ийм нэр өгчихөөд байна. За энэ нь орсон хоолыг дор нь шатаадаг зуух юм уудаа хахах. Яаж ч идсэн таргалахгүй байна гэнээ хахах....
-
Өрсөлдөгч бага багаар ахиад байдаг би энд дандаа зугаалаад байдаг хахах. Энэ Саруул ухаан бүүр нэг ажилсаг хүн байх юмаа. Би яахав нэг уран ...
-
Энд жилийн намар арай л эрс тэс эхэллээ дээ. 33 хэмээс 2-3 хоногийн дотор 12 болж уналаа. Дээр нь 5 өдөр өдөр шөнөгүй бараг л тасралтгүй бо...
-
За шал танихгүй урьд нь уулзаж байгаагүй эмэгтэйгээс өөрийнхөө дуртай сэтгүүлнүүдийг бэлэгэнд авлаа. Vogue 9€, Elle 8€, Myself 4.90€ Donna ...