Sep 17, 2024

Намар

Энд жилийн намар арай л эрс тэс эхэллээ дээ. 33 хэмээс 2-3 хоногийн дотор 12 болж уналаа. Дээр нь 5 өдөр өдөр шөнөгүй бараг л тасралтгүй бороо оров, Дунай мөрний ай сав, том жижиг голтой газарууд үерт автаж асар их хохирол амсаж байх шиг байна. Гео инженеринг гэдгийг утга ёсоор нь харуулж байна даа. За би ч өөрөө өөрийгөө ялан дийлэх их ажилдаа орсон хахах, өглөөдөө овоо сунгалтын дасгалаа хийгээд байсан бороо орж гэнэт хүйтрээд хийсэнгүй. Өнөө өглөөнөөс овоо эхлэж хийлээ, овоо утасаа ухахгүй ном уншиж байгаа. Өвлийн хувцасаа гаргаж бэлдэнэ, зуны хувцасаа угааж индүүдэж далд хийнэ. Энэ удаа ойрын хэдэн жил өмсөөгүй хувцаснуудаа зоригтой ялгаж салгаж, яг жинхэнэ өмсөх биед эвтэйхэн хувцаснуудаа авч үлдэнэ, бусдыг нь бэлэглэнэ. Нодлин эдийд би Hessnatur гэж био дэлгүүрээс гэрт өмсдөг 4 ширхэг өмд авсан юм, өмсөж амжаагүй, жаахан урт юм оёдолчин дээр очиж богиносгоно доо. Гэрт өмсдөг зузаан ноосон оймс, шинэ дотуур хувцас хэрэгтэй байна, зузаан хилэн өмд ч авчихмаар юм шиг. Би өвөл урт дотуур ноолууран өмд өмсчихдөг юм хахах. Бүдүүн харагдах марагдах чухал биш, дулаан явбал мянган лан. Би ноолуур их өмсдөг юм, германд бас нэг ийм үг байдаг юм, Einmal Kaschmir, immer Kaschmir гэж, ноолуурыг нэг өмсөөд л дан ноолуур өмсдөг болдог гэсэн утгатай. Ноолуурын сайн талыг бол хэлээд барахгүй хөнгөн, зөөлөн дулаан барина, халуунд хөлс баас гоожуулахгүй. Нэг сул тал нь амархан нэмгэрч цоорно, ялангуяа энэ тохой бүүр амархан юм, дээр нь энэ муу хэдэн эрвээхэй сайн чанарын ноолуурыг андахгүй идэх юм хахах. Ямар сайндаа өвөл зунгүй хэдэн ноолуураа байнга хөлдөөгөөстэй хахах. Уржнан монгол явж нилээд хэдэн ноолууран цамц өмднүүдээ нөхүүлээд, засуулаад томсгоод ирсэн, ахиад л өвдөг тохой нь нимгэрчихлээ, дээр нь хорхойнд идүүлсэн, эндээ тэндээ нүхтэй нилээд хэдэн хувцас байна монгол явахдаа авч явж засуулна даа. За нэг иймэрхүү амьдарч байна. Юу юугүй борооших нь дээ гэдэг шиг, энэ он чинь удахгүй дуусах нь дээ. Бүгдэд нь амжилт! Энэ Саруул ухаан монголд жаргажээ, бичлэгнүүд чинь гоё байгаа шүү, бичээд байгаарай!

Баруун талын шагай мулт

10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өм...