Nov 19, 2023

Ханиад хүрэв

За ханиад хүрлээ, Мягмар гарагийн өглөө 4 цагт хамар битүүрч сэрээд л тэрнээс хойш өнөөдрийг хүртэл тэмцлээ нтр айн сүртэй юу. Ханиад гэдэг чинь бас тэгээд хөөрхөн хамаг ажил амьдрал самраад хаячих юм, ажил ихтэй 7 хоногийг хэлэх үү. Хагас сайнд өдөржин гэртээ хэвтэж сайхан амарлаа, сайхан ч нартай өдөр байлаа, ойр хавьд байгальд жаал алхлаа. Би ханиад хүрэхээрээ их онцлог ханиад хүрдэг хүн байгаа юм, нус нулимс хоёр зэрэг гоожно, нарны гэрэл, гэрэл харж чадахаа байдаг, харанхуй өрөөнд өдөржин хэвтмээр, тэгээд бүхэл бүтэн 2-3 өдөр халуун нулимс байнга гоожно гэдэг хүндрэлтэй л дээ, нүд хамарний ойролцоох арьс бол ойлгомжтой, хуурай тос түрхэхээр хорсоод л. Тэгээд нэмээд ханиана, сүүлд бас хоолой нэмж өвддөг болсон, дуу хоолой бол баргил, Бонние Тайлер цаашаа, хоолой өвдөөгүй үедээ эршүү чанга дуутай л хүн л дээ би хахах. Жоохон байхдаа хүмүүс хоолой нь өвдлөө гэхээр их гайхдаг байж билээ, хоолой яг яаж өвддөг юм бол гээд л бодоод бүүр ойлгодоггүй байсан, хоолой нь өвдсөн хичээлдээ ирэхгүй гээд л хэлэнгүүт л, атаархаад сууж байдаг байлаа, ингээд олон жилийн дараа хүссэн юм хүзүүгээр татна гэж одоо утгаар нь яс махан дээрээ мэдэрч ойлгож байна шүү хайрхаан! За яадаг ч байсан ханиадыг даваад гарлаа, байнга сайхан шөлтэй устай хоол идлээ, амин тос,ясны шөл, давстай ус, ginger-тэй ус, opc, kolloidales Silber уусан. Бүгдэд эрүүл байгаарай гэж ерөөе!

Nov 4, 2023

11сар

11 сарын 1 амралтын өдөр байлаа, тэр өдөр цаг агаар сайхан тул ажил дээр очсонгүй, сайхан гэртээ өнжлөө. Гадаа наранд жаал хэвтлээ, хөл нүцгэн зүлгэн дээр жаал алхлаа Earthing. Хэдэн хувцасаа эвхэж шкафандаа хийлээ,би нээрээ тураад жигтэйхэн хахах ганц гайхуулах юмтай. Таргалаад авсан өмднүүд томдож байна, бүүр шувтарч байдаг шүү. Багадсан өмднүүдээ грашны мухарт хийгээд энэ жилдээ гаргаж ирэхээргүй болгочихсон тул уул нь тураад нэмэргүй байнаа, одоо бас өвөл болж байхад ядаж л жаахан шатаах юмтай байвал нтр гээд бараг харамсах нь ээ хахах за тэр яахав. 10 сард ёстой үр бүтээлтэй сайн байлаа, өөрийгөө эндээ л магтахаас намайг магтах хүн байх биш, зунжин завгүй хойшлуулсан ажилаа амжуулчихлаа, алкохол харьцангуй бага буюу зөвхөн хагас бүтэнд уулаа. Ингээд бичсэн чинь ер нь их уудаг хүн шиг сонсогдож байна шүү. Падандаа хяналт хийгээд хязгааргүй интернет ухдагаа болилоо. Паразитны тухай онлайн конгресс 2 удаа Доктор Клингхардт сонслоо. Куад зардаг газар очиж, Куад үзлээ. Зуны хувцасаа угаагаад индүүдээд, ялгаад салгаад далд хийчихлээ. Өвлийн хувцасаа гаргаж бэлдлээ. Найз маань төрсөн өдрөө шал өөрөөр тэмдэглэж нэг оройг итали ресторанд инээж бүүр бэлэг авч тэмдэглэлээ. Энд төрсөн өдрийг урьдчилж тэмдэглэдэггүй бас төрсөн өдрийн мэндчилгээг ч урьдчилж хүргэдэггүй юм харин энэ удаад урьдчилж тэмдэглээд, зочид нь бэлэг аваад, рестораны төлбөрийг найз бүгдийг нь даагаад төгслөө. Би наргиа болгоод мэдсэн бол хамгийн үнэтэй хоолыг нь авдаг байж түй нтр хахах. Ном уншссангүй, дасгал хөдөлгөөн хийсэнгүй, ийш тийшээ явсангүй. 11 сардаа хичээнээ, улам ажилсаг болноо, бүгдэд шинэ сарын мэнд!

Баруун талын шагай мулт

10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өм...