Apr 29, 2022
Кимчи хийж үзэв
youtube ороод хараад хийж үзлээ, амархан юм байноо, чадахгүй байх гэж баахан цааргалсан. Шаардлагүй байсан байна, Саруул ухаанаа чи ч гэсэн чаднаа гээд мэндчилгээ дэвшүүлчихье хахах. Германы үндэсний хоолны нэг даршилсан байцаагаа бол өөрөө дараад нилээд олон жил болж байгаа сурчихсан. Монголд очоод гэрийнхэндээ дараад май ид гэсэн, ер нь л идэх хүн олдоогүй дээ.
Сүүлийн үед бас сайн гээд яригдаад эхлэнгүүт хүмүүс дарж идэж байх шиг харагдана лээ. Энэ 2 дарсан байцаа хоёулаа их эрүүл мэндэд сайн шүү, нөгөө ашигтай бактери ихтэй, сауркраут нь вит ц ихтэй. За тэгээд эрүүл мэнд мандтугай! Байцаагаа дарж идэцгээе!
Apr 26, 2022
Дэлүүр хэсэв
Аль дээрээс би ээмэг хайгаад байсан юм, польшд бас хайгаад л дэлгүүр харвал ороод явсан юм, Jelenia Gora гэдэг хотод явж байгаад харин яг хайж явсан ээмэгээ оллоо, үнэ ч дажгүй юм шууд авлаа бөөн баяр. Энд германд хараагүй гоё цэцэг. Яг таарсан хүзүүний зүүлтийг нь аваагүй юм, авдаг байж уу ч гэж бодлоо хахах. Алт биш алтадсан гэж хэлсэн, тэр нь дээр дээ, ээмэг миний амархан хаягддаг эд байгаа юм. Хоёр ч алтан ээмэг хаясоон зайлуул.
дараагийн ээмэгийг Breslau хотод явж байхдаа авлаа, бас л жинхэнэ алт биш.
Ёог хийхдээ өмсөх хувцас хайж байсан хямдхан өсвөр нөсны охид ордог индетекс групын stradivarius авлаа.
кофе уудаг уудаг 2 аяга авлаа
архины аяганууд авлаа
Apr 18, 2022
Улаан өндөгний баяр 2022 Брунов Польш
Энд сургуулын амралт яг энэ баяртай давхцдаг тул сургуулын насны хүүхэдтэй айлууд энэ үеэр амралтанд их явдаг ба хаа сайгүй буудал амралтын газрууд том хотууд пиг болдог тул аль болохоор зайлсхийж өмнө юмуу хойно нь амардаг. Энэ жил улаан өндөгний баяраас өмнө польш явж амарлаа, энэ удаа Брунов Braunau гэж буудалд буулаа, дээр үеийн язгууртаны жижигэвтэр ордон юм даа.
Хоол үйлчилгээ сайтай дажгүй буудал байв, нийтдээ 6 хоног польшд байлаа. Энэ буудалд 4 хоносон. Сауна бас жижигэвтэр усан сантай. Орсон өрөө их сайхан том цэлгэр, цэцэрлэг рүү харсан байрлалтай.
Apr 7, 2022
Oblaten
За энэ чех улсын нэг онцлог обладэн, монголоор жигнэмэг оросоор вафел л юм даа, нуль шоколад асар чихэрлэг, нялуун амттай асар нимгэн вафел. Чехээс өөр газар хараагүй болохоор зөвхөн чехд л байдаг байх. Явахаас өмнө чех явбал облад авчираарай гэхээр нь гайхаад юу юм гэсэн чинь очоод хараарай гээд байсан энэ юм билээ. Жижиг зуухан дээр ширхэгээр нь халаагаад өгөхөөр нь хүмүүс барьж байгаад л иддэг юм билээ. Найзуудадаа өгөх гэж нилээд хэдийг авсан, өгсөн нөгөө хэд баярлана лээ.
Apr 2, 2022
Concert Outfit
Нүүрээ будав, нөгөө хувцасаа өмсөв, ашгүй таарч байна ч гэх шиг. хахах таргаласан хүний зовлон. Ер нь хувцасыг томдуулж авбал зүгээр юм байна шүү зөвхөн өсөж яваа хүүхдэд ч биш. Энэ муу хиймэл савхин банзал минь авахад нилээд том шувтараад байдаг байсан юм, гэтэл одоо яг таарч байна даа. Хөмсөг уруул хоёртоо л жаахан будаг түрхлээ, фаундашн пудрь бол бүүр байхгүй, 2017 оноос хойш нүүрний будаг цөөхөн авсан, авбал био органик дэлгүүрээс л авна.
Концерттэй өдөр зав гараагүй болохоор өглөөний цайнаас өөр юу ч идээгүй, тэгээд концертэн дээр жижиг хачиртай талх идээд дараа нь ресторанд оройн хоол бүүр 10 өнгөрч байхад захиаллаа. Би шницель огурцыны салад төмсний саладтай авьяа гэсэн чинь зөөгч охин манай порц их та барахгүй, төмсний салад хэрэггүй гэж байна. За гээд л больчихлоо, хоол ирлээ миний хувьд их биш жирийн порц, тэгээд зөөгч охинд хэлээд төмсний салад нэмж захиалав. хахах За чи намайг ямар их иддэгийг мэдэхгүй л байна даа гэж хэлэх гэснээ болив.
PS:Миний блог зураг оруулахад үнэн төвөгтэй болчихжээ, дарааллыг өөрчилөж болохгүй, зурагнууд яг нийтлэхээр л ил гардаг. Түрүүний концертны бичлэг бүүр сэтгэгдэл хэсэг хасагдчихлаа, өөрчилөх гэж овоо үзлээ чаддаггүй ээ.
За яахав ингээд л занималдаж байхаас. Мэддэг хүн байвал хэлж туслаарай!
Apr 1, 2022
Violenchello concert at Pupp
Сүүлийн 2 жил концерт үзээгүй, энд Пуппд морин хийлчийн концерттэй гэхээр нь бүүр хоногоо уртасган барин энэ концертыг үзэв. Гоё концертын танхимд чадамгай хамтлаг гоцлол хөгжимчин авяьаслаг залуу байна лээ. Үзсэний хэрэг гарсан шүү.
Нилээд хэдэн видео бичлэг хийсэн энд тавьж болохгүй тул инста дээрээ тавьнаа харин энд зураг л хийхээс.
Энэ концертын танхим үнэн гоё юм билээ, нэг буудал дотор буудлын заал гэхэд үнэн итгэмгүй.
Labels:
Czech Republic,
Karlowy Vary
Subscribe to:
Posts (Atom)
Баруун талын шагай мулт
10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өм...
-
Өрсөлдөгч бага багаар ахиад байдаг би энд дандаа зугаалаад байдаг хахах. Энэ Саруул ухаан бүүр нэг ажилсаг хүн байх юмаа. Би яахав нэг уран ...
-
2024 он гарчихлаа, 1 сарын 1нд өдөржин хэвтэж унтаж өнгөрүүллээ, өөрийгөө баахан зэмлэлээ, чадахгүй байж яасан уух дуртай юм гээд л. Ингээд ...
-
Шинэ пасспорт авах гээд гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө, пасспортны зураг авахуулах гэж нилээд юм боллоо. Эхний зураг гэж элэгийн юм...