Feb 26, 2022
Рози Мари
найз хүүхэн Рози ирэхээрээ байнга бэлэгтэй ирдэг юм, би бас бэлэг авахын буян байнаа байна. Асар авяаслаг, ажилтай арчаатай авгай даа харин чиг. Энд авгай гэдгийг сөрөг утгаар хэлээгүй болно, 40 наснаас дээш гарсан эмэгтэйг авгай гэж нэрлэдэг шүү. Рози зөгий үржүүлэгч, зөгийнөөс гарсан бүтээгдэхүүдээ ашиглаад хүн эмчилнэ, Heilpraktekrin, natural health practioner монголоор ардын байгалын эмчилгээ хийдэг хүн юм даа. Хүнсний ногоогоо өөрөө тариад идчихнэ, 2 ном биччихсэн, нийгмийн идэвхтэй ажилтан зохион байгуулах хэлээд байвал дуусахгүй гайхалтай эмэгтэй. За тэгээд янз янзын бялуу тортыг хийнэ, тэрийг нь ч олон идэж байна даа.
Шокладны бялуу хийгээд, халуунаар нь бариад ирсэн. Жимснүүд италиас шууд ирсэн гэсэн, эндхийн дэлгүүрээс аваагүй, энд тэнд удаан хадгалаагүй, эрт хураагаагүй дээр элдэв янзын хор цацаагүй. Чанаагүй дарсан байцаа, гэдэсний сайн бактери дээр нь вит ц ихтэй, эрүүл мэндэд сайн хүнсний нэг.
Feb 24, 2022
Валентин 2022
Нуурын эрэг дээр Woinski spa гэдэг буудал дээр тэмдэглэв. Тэмдэглэв ч гэж дээ бид ямар тэмдэглэдэг биш энэ удаа ингэж таарлаа. Буудлын ажилчид нь хөөрхөн хичээгээд улаан чимэглэл ширээн дээр тавьчихажээ.
Гоё хоол идэж пиво уулаа, саунад орж жаал сэлэв. Нойтон сауна нь бас ажиллаж байв, крона гээд хаа сайгүй нойтон саунагаа хаачихсан байсан, эднийх ажиллаж байв. Нэг сул тал нь польшид саунад хувцастайгаа ордог юм байна, пластик, хуванцар хувцастай халуун газар хөлс гаргана гэхээр яаж эрүүл байхав. Хүн цөөхөнтэй тул нүцгэн л саунад орлоо.
Feb 19, 2022
Үсний боолт
Зиак ахиад польш явчихаад ирлээ, явахдаа бодон бодсоор үсний боолтоо мартаад явсан байлаа. Уул нь үсний боолт байнга хэрэглэдэггүй юм, миний үс урт болохоор өрөөр нь зангидаад боочихдог юм. Тийм болохоор л мартчихаж, польшид очоод үсчинд ороод үсээ тайруулаад зангидаж болохоо больчихлоо хахах. Тэгээд 4-5 км хол байдаг зах орж үсний боолт авахаар алхлаа, очлоо асуулаа захыг хэд ч тойров. Сүүлд нь нэг худалдагч охин энд үсний боолт байхгүй зардаггүй юм гээд 2 резин өглөө. Хотын төв рүү нь орж боолт авахаар алхлаа, ядаж бүтэн сайн таарчих юм, сүүлдээ залхуу хүрээд боолтоо болиод кафе байхаар нь орж жаал сууя гэж бодлоо. Маскаа марчихсан тул за маск асуугаад лай болох байх гэж бодсон ч орлоо. Масктай маскгүйг сонирхож байгаа хүн алга, нилээд олон хүн маскгүй байна лээ. Тэгээд пиво кофе жижиг торт захиалж идлээ.Валентин маргааш нь байсан учир бөөн зүрхээр чимчихсэн гоё кафе байв, хэзээ хамгийн сүүлд кафенд орсоноо санахгүй байна гэхээр их удсан байж таарч байна шүү.
Польш улс нт үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг хэрэглэдэг ба түүнийг нь слоти гэнэ. Би аль хэдийнэ ёврод шилжсэн гэж бодсон үгүй байна лээ. Дээр нь германаас за бараг л бүх юм хямдхан юм доо. Хүнс, бензин, байр, буудал байшин гээд л. Кафенд ороод төлсөн төлбөрийн хуудасныхаа зургийг авлаа.
Feb 13, 2022
Croissant
Амьдралдаа анх удаа үнэн гоё амттай croissant (монголоор юу гэж нэрлэдэг юм бол?) идэж үзлээ, манай хотод байдаггүй нь аз юм даа, тэрнээс өдөр болгон авч идэхгүй юу. 1 сарын сүүлээр Констанц хот яваад тэнд санамсаргүй олж идлээ. Би уул нь овоо л хэдэн янзаар идэж үзсэн юмсан, парис, францын өмнөд хэсэгт, олон янзын буудалуудад гээд л байнга ороосон боовыг (өөрөө ингээд орчуулчихая хахах) авч идсэн юм.
Ахиж Констанц орохоороо өдөр болгон авч иднээ. Та нараас бас Констанц орвол авч идээрэй гээд хаягыг ба оруулав. Хамгийн сүүлийн зураг мэхээртэй бялуу. Би дургүй нөхөр дуртай тул авч идсэн. Сайхан амраарай!
Feb 7, 2022
2022 оны сандаалнууд
Сүүлийн 3-4 жил арьсны өнгөтэй хөлд эвтэйхэн холгодоггүй хөнгөхөн намхан сандаал хайгаад олдоггүй шүү. Ядаж байхад миний хөл их амархан холгоно, хотоор өдөржин алхана гэж хамгийн хөлд эвтэйхэн гутлаа өмсөж гараад л 10 мин дараа гутлын дэлгүүрээс биркен сток, флип флоп аваад өмсөнө шүү дээ. Хайсан хүн олно гэгчээр онлайн дэлгүүрээс овоо хямдралтай байхаар нь 4 сандаал захиалаадахсан чинь дөрвүүлээ таалагдаад дөрвүүлэнг нь авахаас өөр арга алга. Арай шуналтай юу айн хахах
За зун хурдан болоосой!
Subscribe to:
Posts (Atom)
Баруун талын шагай мулт
10 сарын сүүлээр 50 насны төрсөн өдрийн баярт уригдлаа, сэдэв Октоборфест дриндлээ өмсөөд, түрийтэй шинээр авсан намхан элгэн бор гуталаа өм...
-
Өрсөлдөгч бага багаар ахиад байдаг би энд дандаа зугаалаад байдаг хахах. Энэ Саруул ухаан бүүр нэг ажилсаг хүн байх юмаа. Би яахав нэг уран ...
-
2024 он гарчихлаа, 1 сарын 1нд өдөржин хэвтэж унтаж өнгөрүүллээ, өөрийгөө баахан зэмлэлээ, чадахгүй байж яасан уух дуртай юм гээд л. Ингээд ...
-
Шинэ пасспорт авах гээд гээд бичиг баримтаа бүрдүүлээд өгчихлөө, пасспортны зураг авахуулах гэж нилээд юм боллоо. Эхний зураг гэж элэгийн юм...